Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд коронавирусын 30 шинэ тохиолдол гарч, хавьтлын хүрээ тэлж байна

2021-02-26 Нийгэм 0

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“Сүүлийн хоногт хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 30 хүнд халдвар илэрсэн.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал 16 хүнээс халдвар илэрсэн. Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрлээ.

Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрсэн.

Халдварын нийт тохиолдлын тоо 2,831 бүртгэгдсэнээс 2,150 буюу 76 хувь нь эдгэрсэн” гэлээ.

Одоогоор 666 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:

Маш хүнд 1,

хүнд 6,

хүндэвтэр 78,

хөнгөн 580 хүн байгаа аж.

Дотоодын 2,315 халдварыг танилцуулбал /2021.02.26/

Улаанбаатар хотод-1,989 /сүүлийн хоногт 30 тохиолдол нэмэгдэв/

Орхонд-25

Архангайд-3

Сэлэнгэд-217

Дархан-Уулд-45

Говьсүмбэр-4

Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Вакцинжуулалтын тухайд-

Одоогоор дэлхий дахинд нийт 6 төрлийн вакциныг хэрэглэж байгаа.

Өдөр бүр дунджаар 5 сая хүнд вакцин хийж байгаатай холбогдуулан дэлхий дахинд коронавирусын тархалт буурч, эмнэлэгт хэвтэгсэдийн тоо огцом буурч байна.

Холбоотой мэдээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан, логотой түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбо

2021-04-10

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...