Трампын засаг захиргаанд Хойд Солонгосын заналхийллийн эсрэг бодож төлөвлөсөн зүйл бий…

2017-09-19 Нийгэм 0

Хойд Солонгосын харвасан пуужинг замаас нь унагах шаардлагагүй гэж АНУ үзэж байгаа гэнэ. Гэхдээ Хойд Солонгос дахин АНУ эсвэл Японы зүг пуужин харвах юм бол хариуг нь өөрөөр барина гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Жим Маттис Даваа гаригт (2017.09.18) Пентагонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Жим Маттис мэдэгдэлдээ ”Трампын засаг захиргаанд Хойд Солонгосын заналхийллийн эсрэг бодож төлөвлөсөн зүйл бий. Ингэхдээ бид Сөүлийг эрсдэлд оруулахгүй” хэмээн онцолсон байна. Гэвч АНУ-ын Батлан хамгаалахын сайд Хойд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулах, кибер халдлага хийх эсвэл өөр зүйл бий эсэх талаар огт дурсаагүй гэнэ.

Жим Маттис мөн БНСУ-ын Батлан хамгаалахын сайдтай саяхан АНУ-ын цөмийн зэвсгийг Өмнөд Солонгост буцаан байрлуулах нөхцөл боломжийн талаар ярилцсан байна. Энэ асуудал талуудын хооронд анх удаа хэлэлцэж буй зүйл биш. Өмнө нь БНСУ-ын улстөрчид энэ асуудлыг олон нийтэд дэвшүүлэн тавьсан юм. Хүйтэн дайн дууссаны дараа 1990-ээд оны эхээр АНУ цөмийн зэвсгээ Солонгосын хойгоос татсан билээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Маттис “Бид энэ асуудлыг нягтлан үзэж байгаа” гэсэн боловч дэлгэрэнгүй ярихаас татгалзсан байна.

Холбоотой мэдээ

Улаанбаатарын түгжрэлийг шийдэхийн тулд Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар зээлэв

Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөлөөс нийслэлд тогтвортой зам, тээврийн цогц тогтолцоо бий болгох, тү

2021-06-24

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич боллоо

ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Тэргүүлэгчдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны хурлаар Монгол

2021-06-24

Энэ сарын 3-нд 20 тонн ноолуур тээвэрлэн Улаанбаатараас хөдөлсөн машин Италид очжээ

2021 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн 20 тонн угаасан түүхий ноолуур ачсан т

2021-06-24

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль