О.Баасанхүү АН-ын нарийн бичгийн дарга болжээ

2021-02-26 Улс төр 2

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүг Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар томилжээ. Тэрбээр өмнө нь МАХН-ын гишүүн байсан ч намынхаа дарга Н.Энхбаяртай шөргөөцөлдсөнөөр хэд, хэдэн удаа хөөгдөж, эцэстээ гарсан.

Гэхдээ удалгүй Ардчилсан намд элсч, 2016 онд ялалт байгуулж байсан Орхон аймагт УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан юм.

Түүнээс хойш нам жим болсон ч одооноос Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлж байна.

УИХ-ын хоёр ч удаагийн сонгуульд дараалан ялагдсан Ардчилсан намын хувьд одоо ч сонгуулийнхаа ялагдлын “шок”-ноос гараагүй, бужигнаж буй. Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа намын тамга тэмдэгээ Ц.Туваанд шилжүүлэн өгч байсан, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн хувьд дээрх бужигнааныг “Ц.Туваан дүрэмгүй тоглолт хийснээс болж, хөл толгойгүй болгосон” гэж үзэн, шинэ удирдлага томилогдтол намын удирдлагыг өөртөө шилжүүлэн авч буйгаа энэ оны эхээр мэдэгдсэн.

Нэг үгээр хэлбэл, хууль эрх зүйн хүрээнд хийх ажил ч Ардчилсан намд мундахгүй их бий гэж хэлж болно. Иймээс УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ О.Баасанхүүд итгэл үзүүлэн, Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга болгосон бололтой. Тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм.

  • Энэ Баасанхүү бацаан намгүйгээр амьдарч чадахгүй болтлоо улс төрд орчихсон юм байхдаа.. эсвэл илүү ахиухан юм тонших гэж үзэл баримтлал гэх юмгүй ингэж шогтдог юм болов уу..уг нь нам гэдэг үзэл баримтлал, хүсэл зоригоороо нэг хүмүүсийн нэгдэл юм бишүү.. ингэж ойлговол МАХН…..АН.. хоёр чинь шал өөр  баруун ..зүүний намууд шүдээ…. БАСКА бацаан амин хувийн эрх ашиг бодоод үзэл баримтал.. зорилго чиглэлээ ойлгодоггүй бололтой .. хөөрхий энэ амьтан хэдэн нам хэсэх бол

Холбоотой мэдээ

Оффшор бүсийн 4 их наяд орчим төгрөгөөс өрх бүрд сар бүр ₮1 саяыг нөхөн олгох албан бичгийг Ерөнхийлөгч Ерөнхий сайдад явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр /2021.04.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “

2021-04-09

Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг байхгүй бол жонхуурч дууслаа

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүү

2021-04-08

Ерөнхийлөгчид нэр дэвшигч таалагдахгүй бол ШИНИЙГ захиалах эрх бидэнд бий

Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн сонгууль энэ онд тохиож буй. Ерөнхий

2021-04-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...