“Сүүлийн хоногт илэрсэн 35 тохиолдлын хоёр нь Истанбулын онгоцоор ирсэн хүмүүс байв”

2021-02-27 Нийгэм 0

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: “Сүүлийн хоногт хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 35 хүнд халдвар илэрсэн. Эдгээрээс 33 нь дотоодын халдвар бол хоёр тохиолдол нь Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас илэрлээ.

Дотоодын 33 тохиолдлоос 7 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын явцад батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн байна. 25 хүн нь өмнөх голомтын хавьтлууд бол нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоох үйл ажиллагааг явуулж байна.

Сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 2,866 бүртгэгдсэнээс 2,183 буюу 76 хувь нь эдгэрсэн.

Одоогоор 668 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 7 хүн байгаа” гэв
ЭМЯ: Сүүлийн 24 цагийн дотор илэрсэн 35 тохиолдлын 2 нь Истанбулын нислэгээр ирсэн хүмүүс байжээ

Дэлхий даяар нийт 6 вакциныг хэрэглэж байна.

1.Pfizer буюу РНХ-д суурилсан вакциныг 70 гаруй улсад хэрэглэж байна.

2.АстраЗенека буюу векторт суурилсан вакциныг 55 улсад хэрэглэж байна.

3.Модерна вакцины хувьд шинэ технологи дээр суурилж хийгдсэн бөгөөд 28 улсад хэрэглэж байна.

4.Спутник5 буюу ОХУ-ын вакциныг 15 улсад хэрэглэж байна .

5.Синофарм буюу уламжлалт аргаар хийсэн вакциныг 21 улсад хэрэглэж байна.

6.Өчигдрөөс эхлэн дэлхийн таван улсад Жонсон&Жонсон гэх нэг тунгаар хийгддэг вакциныг хэрэглэж эхэлсэн.

 

Холбоотой мэдээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан, логотой түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбо

2021-04-10

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...