ЭМЯ- Өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусын 41 шинэ тохиолдол гарчээ /02.28/

2021-02-28 Нийгэм 0

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа

“Сүүлийн хоногт хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 41 хүнд халдвар илэрсэн. Улаанбаатар хотод 40, аймаг орон нутагт тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эдгээрээс дотоодоос халдвар авсан 40, Алтанбулаг боомтын татан авалтаар авчирсан хүмүүсээс нэг тохиолдол илэрсэн” гэв.

Сүүлийн 24 цагт 66 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

“Хөл хорио тавигдаж, вакцин орж ирсэнтэй холбоотой хүмүүсийн сэтгэл санаа тайвшрах байдал ажиглагдаж байна. Үйлчилгээний байгууллага, хувь хүн тус бүрдээ коронавирусын эсрэг дэглэмүүдийг сайтар сахиж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.” гэж зөвлөжээ.

Вакцинжуулалтыг нийслэлийн хүрээнд 30 цэгт хийж байгаа. Одоогоор зорилтот иргэдийн 11.4 хувийг вакцинд хамруулсан байна.

Холбоотой мэдээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан, логотой түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбо

2021-04-10

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...