Английн Хатан хаан яагаад цүнх барьдаг вэ?

2017-09-19 Нийгэм 0

Английн Хатан хаан 2-р Элизабет яагаад цүнх барьдаг вэ? гэж та эргэцүүлж байсан уу?

Тэгвэл бид танд Хатан хааны багахан нууцыг дэлгэж байна.

Хатан хааны хувийн намтар бичигч Салли Беделл Смитийн хэлснээр, Хатан хааны цүнхэнд жижиг толь, уруулын будаг, үзэг, гаатай үрэл болон ойрын харааны шил үргэлж явдаг гэнэ. Харин ням гараг бүр сүмийн мөргөлд очихдоо сүмд өргөх мөнгөн дэвсгэрт авч явдаг байна.

Тэгвэл эмэгтэйчүүдийн гоёл болсон цүнхийг Хатан хаан бас нэгэн өөр зориулалтаар авч явдаг. Өөрийн албаны хүмүүстээ тухайн арга хэмжээг яаралтай орхих шаардлагатай байгаа зэрэг дохио өгдөг байна.

Хэрэв аливаа арга хэмжээн дээр хүнтэй ярилцаж байхдаа Хатан хаан цүнхээ нэг гарнаасаа нөгөөд шилжүүлбэл яриагаа түргэн дуусгах хүсэлтэй байгаа дохиог албаны хүмүүстээ өгдөг байна. Гэхдээ үүнийгээ маш анзаарагдахааргүй хийдэг. Жишээ нь, хэн нэгэн дөхөж очоод “Кентерберийн хамба ламтаан, тантай уулзах чин хүсэлтэй байна” гэх зэргээр ярианы сэдвийг өөрчилж, Хатан хааны ярилцаж буй тухайн хүний анхаарлыг сарниулдаг байна.

Хэрэв Хатан хаан цүнхээ хоолны ширээн дээр тавибал, тухайн арга хэмжээг 5 минутын дотор дуусгах зарлиг буулгаж байна гэсэн үг.

Харин цүнхээ шалан дээр тавибал, тухайн арга хэмжээ, ярилцлага огт сонирхолгүй байгааг илтгэж, мөн л өөрийг нь тус арга хэмжээнээс авч гарах дохио илгээдэг байна.

Харин хуруун дахь бөгжөө эргүүлвэл албаны хүмүүстээ “яаралтай аврах” дохио илгээж байна гэсэн үг.

Холбоотой мэдээ

Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхлэхэд 4 сар үлдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудл

2021-03-07

Эрүүдэн шүүгдсэн Т.Чимгээтэй ерөнхий сайд маргааш уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэ

2021-03-07

Төрийн ордонд коронавирусын нэг тохиолдол батлагджээ

Төрийн ордонд коронавирусийн халдвар гарсан байна. Тодруулбал, ордонд ажилладаг нэг хүний PCR шинжил

2021-03-07

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...