Сүүлийн 24 цагт коронавирусын 45 шинэ тохиолдол бүртгэгдэж халдварын хэмжээ тогтмол нэмэгдэх хандлагатай байна /03.01/

2021-03-01 Нийгэм 0

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Өчигдөр улсын хэмжээнд 11,905 хүний сорьцод шинжилгээ хийхэд 45 хүнээс коронавирус илэрчээ.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 2,952 боллоо.

Үүнээс 2,299 хүн эдгэрээд байгаа бол 638 хүн эмчлэгдэж байгаа юм.

“Сүүлийн гурав хоногт бүртгэгдсэн тохиолдлуудын эх үүсвэрийг олж тогтоосон. Тандалт судалгаа нэлээн өргөн хүрээнд явагддаг. Богино хугацаанд буюу 24 цагийн дотор эх уурхайг нь олж тогтоогоод явдаг.”

“Өдөрт 6 төрлийн вакциныг дунджаар 6.7 сая хүнд хийж сүргийн дархлаа суулгахаар ажиллаж байна. Хавар цаг ирж байгаатай холбогдуулан хүмүүсийн дархлаа сулрах хандлага ажиглагдаж байгаа.”

Вакцины тухайд-

“Дархлаажуулалтын ажил өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаргагаас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 8,000 гаруй хүн вакцин хийлгэсэн. Эхний ээлжинд 16 байгууллагын ажилчдыг дархлаажуулалтад хамруулах ажил 12 хувьтай зохион байгуулагдаж байна.

Тиймээс хувь хүн өөрийнхөө дархлааг дэмжиж шөлтэй хоол идэж, дасгал хөдөлгөөн хийх гэх мэт арга хэмжээг авах нь зүйтэй.” гэсэн зөвлөгөөг өглөө.

Холбоотой мэдээ

Нэр бүхий дуучдын ярьсан бичлэгтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Цахим орчинд “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин Б.Сэрчмаа нар бэлгийн хүчирхийллийн

2021-04-11

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...