2021 оны гуравдугаар сараас эхлэн өндөр өртөгтэй хагалгааны зардлыг ЭМД сангаас төлнө

2021-03-02 Дэд онцлох 0

2021 оны 3 дугаар сарын нэгний өдрөөс өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг тогтолцоо хэрэгжиж эхэллээ.

Энэ өдөр Сонгдо эмнэлэгт 4.5 сартай нярайн зүрхний цоорхой нөхөх хагалгаа болов. Уг хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж буй бөгөөд Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт журамын хэрэгжилтийн үр дүн юм. Ийнхүү иргэд өндөр өртөгтэй хагалгаанд зардалгүйн улмаас амь насаа эрсдэлд оруулан хойшлуулдаг байсан бол эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж байна.

Хорт хавдар, харвалт, шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх юм.

Гадаадын оронд хийгддэг өндөр төлбөртэй хагалгааг эх орондоо даатгалаас хөнгөлүүлж хийлгэх бүрэн боломж давхар нээгдэж байгаа юм. Үүнээс гадна төр, хувийн гэж ялгахгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлт үйлчлэх учраас иргэн өөрийн эрүүл мэндийн төлөө хамгийн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж нээгдэж байна.

Иргэн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч эрсдэлгүй чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх орондоо авдаг байхын төлөө хичээнгүйлэн ажиллахаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр онцоллоо.

Дашрамд сонирхуулахад Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхан нь 2020 оны 5 сараас “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр 99 дэх хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийсэн байна. Зүрх мартахгүй төслийн багт талархал илэрхийлж Эрүүл мэндийн сайд С.Энхболд батламж гардуулан өглөө.

Холбоотой мэдээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

Л.Баттөр: Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусах үед нас баралтын тоо нэмэгдэж мэдэхээр байна

Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Бат

2021-04-10

“Хөл хорионы үеэр 60-аас дээш насны архаг, хууч өвчтэй ахмад настнуудыг гэрээр нь вакцинжуулна”

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөл хорионы хугацаанд архаг хууч өвчтэй ахмадуудыг гэрээр нь очиж д

2021-04-10

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...