Хүүхдээ хогийн саванд хаясан эмэгтэйд 18 жилийн хорих ял оногдуулжээ

2021-03-02 Дэд онцлох 1

2020 оны аравдугаар сарын 1-ны 17:00 цагийн үед Ард кино театрын буудал дээр байрлах “Circle K” салбарын угаалгын өрөөнд дөнгөж төрсөн нярай хүүхдийг хаясан байхыг олсон.

Түүнийг дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд амаржсаныхаа дараа суултуурын усыг татаж, урсгах гэж оролджээ. Улмаар нярай том хэмжээтэй учир суултуурын усанд татагдалгүй тээглэсэн тул, хогийн саванд хийгээд, суултуурын хажууд байсан кофены шаарыг нярайн дээрээс асгасан байсан.

Тус газар 14:00-15:00 цагийн үед үйлчлүүлсэн 18-20 орчим насны эмэгтэй энэ хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байсан юм.

“Өөрийгөө жирэмсэн гэдгээ мэдээгүй, зулбасныхаа дараа л мэдсэн” гэж хэлсэн хэрэгтэн Н-д нярайд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэлгүй, амьд байхад нь алах зорилгоор суултуурын усанд хийж урсгах гэж оролдсон, улмаар хогийн саванд хийж хаяж явсан гэх үндэслэлээр шалгагдаж байсан уг хэргийн эцсийн шийдвэр өнөөдөр гарч иргэн Н-д 18 жилийн хорих ял оноолоо. 

Уг шийдвэрийг үндэслэлтэй зөв байсан эсэх дээр иргэд олон янзын санаа гаргаж байгаа бөгөөд зарим хүмүүс “эцгийг нь олж бас шийтгэх хэрэгтэй”, “сэтгэц нь үнэхээр эрүүл хүн байсан бол нүдээ олсон шийтгэл байна” гэх мэт сэтгэгдлийг хэлж байна.

Холбоотой мэдээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

Л.Баттөр: Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусах үед нас баралтын тоо нэмэгдэж мэдэхээр байна

Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Бат

2021-04-10

“Хөл хорионы үеэр 60-аас дээш насны архаг, хууч өвчтэй ахмад настнуудыг гэрээр нь вакцинжуулна”

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөл хорионы хугацаанд архаг хууч өвчтэй ахмадуудыг гэрээр нь очиж д

2021-04-10

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...