Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа-
“Сүүлийн хоногт 17,529 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 32 хүнд халдвар илэрсэн. Нийт батлагдсан тохиолдлын 2360 нь буюу 78% нь эдгэрч эмнэлгээс гарсан.
Шинээр илэрсэн 32 тохиолдлын найм нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн. Мөн нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Одоогоор 657 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 2, хүнд 7 хүн байгаа” гэв.
Сүүлийн 24 цагт 30 хүн эмчлэгдэж гарлаа.
Дотоодын халдварыг танилцуулбал /2021.03.03/
Улаанбаатар хотод-2,187 /сүүлийн хоногт 48 тохиолдол нэмэгдэв/
Орхонд-25
Архангайд-3
Сэлэнгэд-217
Дархан-Уулд-45
Говьсүмбэр-4
Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Вакцины тухай-
Эрүүл мэндийн салбарын 11,120 хүнийг одоогоор вакцинжуулаад байгаа бөгөөд тухайн хүмүүсийн биед вакцины дараах урвалууд ажиглагдаж байна.
Үүнд:
Халуурах
Толгой өвдөх
Бие жихүүдэс хүрэх
Тарьсан хэсэгт хөндүүрлэх
0 cэтгэгдэлтэй