Шадар сайд С.Амарсайхан: “Албан тушаалтны нөлөө орсноос тусгаарлалтын байрнаас халдвар гарсан гашуун туршлага бий”

2021-03-03 Нийгэм 0

Тусгаарлах байрны дэглэм алдагдсан нь коронавирус тархсан гол шалтгаан юм. Тусгай үүргийн нислэг хийгдэж байгаа энэ цаг үед тусгаарлах байрны дэглэм алдагдвал вирусийн мутацид орсон хувилбар манай улсад орж ирэх боломжтой.

Үүнтэй холбоотой УОК-оос тусгаарлах байрны дэглэм, ариутгалд ямар шаардлага тавьж байгаа вэ?

Шадар сайд С.Амарсайхан:

“Халдварын нөхцөл байдал хүндрэлгүй, вакцинжуулалтын аян эрчимтэй явагдаж чадах юм бол 5 дугаар сарын 1-нд хил нээх талаар хэлэлцэж байгаа. Үүний хүрээнд УОК-той уялдаатай ажиллаж олон судалгаа, шинжилгээг хилийн боомтууд дээр хийж байна.

Коронавирусын 37 голомт манай улсад байгаагаас 8 нь Нэг хаалга-Нэг шинжилгээ аяны хүрээнд илэрсэн. Сүүлд нэг шинэ голомт үүссэн нь халдварын эрсдэл буураагүй байгааг харуулж байна.

Тусгаарлалтын байр дээр хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа. Халдвар гадагшаа тархах эрсдэл байж болохгүй. Эрхсаран тусгаарлалтын байрнаас халдвар алдсан гашуун туршлага бидэнд бий. Үүний гол шалтгаан бол:

1. Дэглэм сахигдаагүй
2.Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий хүмүүс дур мэдэн хариуцлага алдсан буюу албан тушаалтнуудын нөлөө орсон

Уг хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцож цаашид ийм асуудал гарахгүй байхад анхаарч ажиллах хэрэгтэй. Тусгаарлах байрны халдваргүйжүүлэлт, ариутгал дутуу хийгдэж байгаа асуудал одоо ч гэсэн гарсаар байгаа. Үүнийг зохицуулах чиглэл үүргүүдийг дор бүрд нь өгч ажиллаж байна.”

Холбоотой мэдээ

Нэр бүхий дуучдын ярьсан бичлэгтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Цахим орчинд “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин Б.Сэрчмаа нар бэлгийн хүчирхийллийн

2021-04-11

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...