Хүчтэйг нь хэн шүүж, хүчгүйг нь хэн хамгаалах вэ?

2021-03-03 Нийгэм 3

“Ноёд групп” ХХК-г 1996 онд үүсгэн байгуулж 25 жил бизнесийн салбарын халуун тогоонд чанагдсан Г.Буяндорж нь монголын цагдаа, прокурорын салбарын “жанхуу”-г 10 гаруй жил хүртэж яваа.

Халуун мөрөөр нь хөөхөд анх группийн охин компани “Ноёд констракшин” ХХК-ийн эзэмшилд байсан 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө болох Баянзүрх дүүргийн V хороонд байршилтай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан 540 айлын орон сууцны зориулттай барилга, түүнд оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай нийт 25 тэрбумын борлуулалттай ажиллах “Сэлэнгэ 888” орон сууцны хорооллоо “бизнесийн хамтрагч” нэр зүүсэн залилан мэхлэгчдэд алдаад, эргүүлж авч чадалгүй өдийг хүрчээ.

Хаалга дээр нь очоод буцсан “Сэлэнгэ 888” хорооллынхоо эрэлд гарсан Г.Буяндоржийг монголын цагдаа, прокурор хамгаалахын оронд сөргүүлэн ухаж үндэслэлгүй хэргүүдээр шалгаж эхэлсэн нь ямар “заваан” хуйвалдаан цаана нь өрнөж байсныг нотолж байгаа юм. Мөнгөний амтанд орсон цагдаа нар нь хууль цаазыг уландаа гишгэж, үгүй бүр гуйвуулан ашиглаж гомдолтой талыг 409 хоног хорьж “хашраасан” байна.

Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй гэгчээр “томхон” луйвар хийчихсэн хүний өмнө монголын цагдаагийн байгууллага хүчин мөхөстөж “шалгаж байгаа” гэсэн хоёрхон үгээр гаргасан гомдлыг нь торгоож сууна. Ер нь салбар бүрд хуулийн хэрэгжилт хүчтэй талд шийдэгддэг “жам” байна.
Жишээ нь дээхэн үед “Crown center”-ыг барьж байхад хүний дээр төмөр унаж газар дээрээ нас барсан. Угсралтын ажлын магадлал хийгдээгүй зураг төслөөр төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж барьж байгаа нь “Барилгын тухай хууль”-ийн есдүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн гээд барилгын ажлыг түр зогсоосон.

Уг нь мэргэжлийн хяналтын байцаагчийн акт гарчихсан байхад энэ барилгын ажил нэг өдөр зогссон билүү.

Чадал чансаа нь байхад хууль зөрчих нь битгий хэл хүний амь эрсдсэн ч үл тоодог цагдаагийн байгууллагын үнэн нүүр царайг таниулсан өөр нэгэн хэрэг “Ноёд констракшин” ХХК боллоо.
Хууль цаазыг хөзөр болгож ашигладаг эрх мэдэлтнүүдийн үйлдэлд эдийн засаг, сэтгэл санаагаар хохирсон Г.Буяндорж “эвээр үзээд болохгүй бол эвгүй нэг үзнэ” хэмээж тэмцлийн хүнд хэлбэрт шилжихээ мэдэгдээд байгаа. Түүний эхнэр МУГЖ Т.Ариунаа ч гэсэн түүнийг дэмжиж суулт хийхээр шийдэв.

“Том нохойд ясаа булаалгасан” олон мянган монгол бизнес эрхлэгчдийг өөртэйгөө нэгдхийг уриалж шударга ёс, хууль цаазыг монголд сэргэтэл тэмцэнэ гэдгээ мэдэгджээ.

  • Ene buyandorjiin asuudliig medehgui yum. Harin ter Crown centeriin huvid amniixaa zorgoor chalchixiimaa., Alban esnii ajil ehluuleh buh zuvshuurultei., ajil ehleed udaj bsan barilga deer mash sonin bj bolomgui osol garsan., Buh mergejliin humuus ireed ingej hol savagdana gej bhgui geed tolgoi maajij bhiin hajuud n haraad zogsoj bsan hunii huvid helmeer sanagdchixlaa

Холбоотой мэдээ

Нэр бүхий дуучдын ярьсан бичлэгтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Цахим орчинд “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин Б.Сэрчмаа нар бэлгийн хүчирхийллийн

2021-04-11

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...