“Elit gym”–ийн багш, дасгалжуулагч Б.Дашзэвэг: Фитнесст явж байгаа хүн түргэн хугацаанд үр дүн хүсэх нь маш буруу

2017-09-19 Ярилцлага 0

Оюун ухаан, эрдэм мэдлэгээс гадна гадаад бие бялдар, эрүүл мэнддээ анхаарах болсон залуусдаа зориулж “Elit gym” – ийн багш, дасгалжуулагч Б.Дашзэвэгтэй цөөн хором ярилцлаа. Өдгөө үүдээ нээгээд хоёр жил гаруйн нүүрийг үзэж буй энэхүү клубын гол зорилго нь залуусыг тууштайгаар хичээллүүлж, хүссэн үр дүнд нь хүргэх аж.

 

Сайн байна уу. Юун түрүүнд өөрийгөө болоод фитнессийнхээ талаар товч танилцуулахгүй юу?

Намайг Б.Дашзэвэг гэдэг. “Elit gym” клубын захирал, багш, дасгалжуулагчаар ажилладаг. Манай клуб 2015 оны зургадугаар сард байгуулагдсан. Өдгөө үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна.

Таны хувьд хүчний спортоор ямар амжилтууд гаргаж байв?

Би пауэрлифтинг буюу хүчний гурван төрлөөр хичээллэдэг. 2016 оноос тэмцээн, уралдаанд оролцож эхэлсэн. 2016 оны “Мастер – 1” ангиллын тэмцээний 83 кг-ын жинд оролцож суултын төрөлд хүрэл медаль, олсоор таталтын төрөлд алтан медаль, нийлбэр дүнгээр хүрэл медаль авч байсан. Мөн оны “Оро классик” тэмцээний хэвтээ шахалтын төрөлд хүрэл медаль, 2017 онд Индонез улсад зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Мастер ангиллын 93 кг-ын жингийн суултын төрөлд алтан медаль, шахалтын төрөлд хүрэл медаль, таталтын төрөлд алтан медаль, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн. Энэ мэтчилэн олон улс болоод улсын чанартай цөөнгүй тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж байсан.

Өдгөө Улаанбаатар хотын бараг өнцөг булан бүрт фитнесс клубууд байх боллоо. Тиймээс энэ их өрсөлдөөн дундаас аливаа нэг зүйлээрээ ялгарч, онцгойрох шаардлагатай болж байна. Тэгвэл танай клубын онцлог, давуу тал юу бол?

Манай клубын нэгдүгээр давуу тал бол хотын А хэсэг буюу төвдөө байрладаг. Тухайн үйлчлүүлэгч маань хаанаас ч ирээд бэлтгэл хийх боломжтой. Цаашилбал багш нарын хувьд туршлагатай, олон шавь нарыг бас төрүүлж гаргасан, олон улс болоод улсын чанартай тэмцээнүүдэд түрүүлж байсан тамирчид багшилдаг байгаа. Мөн фитнесс клубын хамгийн чухал зүйл болох тоног төхөөрөмжийн хувьд манайх давуу талтай. 2015 онд үйлдвэрлэгдсэн Hummer брэндийн төхөөрөмжүүдээр тоноглогдсон.

Ер нь аливаа фитнессийн хамгийн гол зүйл бол багш тухайн үйлчлүүлэгчтэйгээ сайн ярилцаж, жигд, хүртээмжтэй зааварлаж тулж ажиллах байдаг. Энэ тал дээр манай клуб сайн анхаарч ажилладаг. Багш, үйлчлүүлэгч хоёр найз нөхдийн хэмжээнд байж, яг ямар болохыг хүсэж, ямар зорилгоор фитнессд явж буйгаа илэн далангүй ярилцаж, бие биенийхээ санаа бодлыг ярилцаснаар түүнд нь тохирсон дасгал сургуулилтыг зааж өгдөг. Нэг сараар бүртгүүлээд явж байгаа хүн хугацаагаа дуусаад цаашид гурав, эсвэл зургаан сараар сунгах уу, үгүй юу гэдэг нь тухайн клубын багш нараас бас шалтгаална.

Танай клубыг сонирхож буй залуус давхар үнийг нь мэдмээр байгаа байх?

Манайх бол харьцангүй хямддаа ордог клубын нэг. Одоогоор бол нэг сарын 70 мянга, гурван сараар төлбөрөө хийвэл нэг сарын 60 мянга буюу нийтдээ 180 мянга. Харин зургаан сараар төлбөрөө хийвэл нэг сар нь 50 мянга буюу нийт 300 мянга төгрөг болно. Манайх шиг цогц төхөөрөмж хэрэглэлтэй, хотын төвд байрлалтай клубын хувьд энэ бол маш хямд үнэ.

Одоо хэдэн багштай вэ?

Манайх нийт гурван багштай. Ахлах багш, дасгалжуулагчаар Алзахгүйбаатар гэдэг хүн ажиллаж байна. Энэ хүн маань сургуулиа төгсөөд л тасралтгүй арав гаруй жил өдгөөг хүртэл фитнессийн багшаар ажиллаж байна. Миний бие ч бас энэ хүний шавь. Гуравдахь багш маань бол паралимпийн тамирчин Баярдаваа гэж хүн бий. Тэр хүний хувьд гэвэл тал цус харваад, жил гаруй хэвтэрт байж байгаад сүүлд өөрөө өөртэйгөө тэмцэж фитнессээр хичээллэж, мэргэжлийн тамирчин болж улсын аваргын тэмцээнд ордог болсон.

Тэгэхээр тал цус харвасан хүн өөрөө өөртэйгөө тэмцээд өдгөө мэргэжлийн тамирчин болоод багшлаад явж байна гэхээр танай фитнесст ч мөн өөрөө өөртэйгөө тэмцэхийг хүссэн хүмүүс хандаж болох нь ээ?

Тэгэлгүй яах вэ. Үнэхээр манайхыг гээд, энэ багшийг гээд зориод ирсэн хэн ч бай бид бүхий л туршлагаараа зааж зөвлөж, тухайн хүнд өөртөө итгэх итгэл болоод бие бялдарын хөгжлийг өгч чадна гэдгийг ам бардам хэлмээр байна.

Фитнессийг зорьж ирж байгаа залуусын талаар мэргэжлийн хүний үүднээс харахад зөв ойлголттой залуус хэр байдаг вэ?

Энэ хугацаанд залуус гэлтгүй фитнессд ирж байгаа хүмүүсээс нэг зүйлийг ажиглалаа. Анх маш зоригтой, зорилготой, маш хурдан хугацаанд турах эсвэл булчинтай болох гэсэн залуус орж ирдэг. Тэгээд үр дүнг маш хурдан авахын тулд бараг өдөр болгон эсвэл бүр өдөрт хоёр ч удаа ирж хийх гэдэг. Мэдээж тэгэж их хийсэн хүний ирэх давтамж нь сүүлдээ буурч нэг л мэдэхэд сарынх нь хугацаа дууссан байдаг. Тиймээс буруу хичээллээд хүссэн үр дүндээ хүрч чадаагүй хүн маань шантрах эсвэл фитнессээр хичээллэхээр худлаа юм байна гэсэн ойлголттой болдог. Тиймээс үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл нэгэнт л зорилго тавиад ороод ирсэн юм чинь таргалах, турах гэхээсээ илүүтэй хэрхэн тогтмол, жигд хичээллэж, явж сурах вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй. Хамгийн эхний алхам бол энэ. Тэгээд тогтмол цагаараа нэгэн жигд яваад сурчихвал таны хүссэн үр дүн ойрхон байдаг юм шүү. Ер нь фитнессийн спорт маань хүнээс маш их тэсвэр тэвчээр болоод үнэнч тууштай байхыг шаарддаг.

Танай фитнессийг сонирхож буй залуус хаана хандах вэ?

Манай хаяг Урт цагааны баруун талд Найман шарга төвийн 5 давхарт байрлаж байна. Утасны дугаар: 9330-3399, 9908-8981  дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу 

Холбоотой мэдээ

“Бидний өнөөдрийн нийгэмд адгуус амьтнаас ялгарах зүйлс улам цөөрсөөр байна”

"Гүн төгс нар" ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн болло

2021-05-28

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль