Багш нар 800 мянга, Төрийн банкны удирдлагууд 10 сая төгрөгийн цалин “зооглох” нь шударга уу

2017-09-20 Нийгэм 0

Нийслэлийн прокурорын газраас хаагдсан хэмээн мэдэгдээд буй “60 тэрбумын хэрэг” Төрийн банкин дээр хэрхэн хэрэгжсэн талаарх “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгийн Төрийн банкны удирдлагуудын цалингийн схем, халаа сэлгээний талаарх мэдээлэл өдгөө олон нийтийн эгдүүцлийг төрүүлж байна.

Анх томилогдох үеэсээ л УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авга дүү гэх хэл аманд өртөж байсан Д.Баярсайхан нь Төрийн банкны удирдлагад очсон даруйдаа өмнө нь огт байгаагүй Ерөнхий захирал гэх албан тушаалыг өөртөө зориулж шинээр бий болгосон бөгөөд сарын 18 сая төгрөгийн цалин авдаг болох нь нэвтрүүлгийн үеэр ил болсон. Харин тэрбээр өнөөдөр үүнийгээ “Би 18 сая төгрөгийн цалин авдаггүй 10 сая төгрөг авдаг. Хэрэв 18 сая төгрөг авдаг бол сайхан л байна” хэмээн цалингаа чамалж суугаа нь олон нийтийн дургүйцлийг улам бүр төрүүлээд авав.

Багш нар 800 мянга, Төрийн банкны удирдлагууд 10 сая төгрөгийн цалин зооглох нь шударга уу гэдэг нь бас л эргэлзээтэй эргэж хармаар асуудал мөн болоод байна.

Түүнчлэн Төрийн банкны удирдлагууд болох Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн 15 сая, тэргүүн орлогч Д.Ганбаатар 12 сая, орлогч захирал Б.Энхсайхан 10 сая, орлогч захирал Г.Тогтохбаатар 10 сая, орлогч захирал Д.Бямбасүрэн 10 сая гэх мэтчлэнгээр цалин авдаг болох нь илчлэгдсэн.

Тиймээс ч цахим ертөнцөд олон нийт “60 тэрбумын схем” хэрэгжсэн нь үнэн гэдэг нь нотлогдлоо”, “МАН-ынхан ураг төрлийн холбоостонгууддаа цалин нэрээр мөнгө угаах боломжийг олголоо”, “Монголд цалингийн тогтолцоо дэндүү шударга бус байна. Багш нар бахираад ч цалингаа 1,6 сая болгож дөнгөхгүй байхад Төрийн банкныхан зүгээр суугаад 10 сая төгрөгийн цалин халаасалж байна” гэгчлэнгээр байр сууриа илэрхийлж байна.

Үнэндээ төрийн албан хаагчдын цалин 10,10 саяар хэмжигдэж буй нь яах аргагүй олны дургүйцлийг төрүүлэх сэдэв мөн.

Өнөөдөр 500-800 мянган төгрөгийн цалинтай эмч, багш нар цалингаа хэдхэн хувиар нэмүүлэх гэж хоолойгоо сөөтөл бахирч, чадах чинээгээрээ тэмцэж, эцэстээ ажил хаяалт зарлахаа хүртэл мэдэгдээд байгаа. Гэсэн ч тэдний цалинг нэмэх чимээ өнөөдрийг хүртэл гарсангүй. Энэ нь ч аргагүй биз. Цалин нэмж хасах эрх мэдэлтэнгүүдэд тэдний авч буй цалин падгүй учраас ийнхүү үл тоомсорлож байгаа бололтой. Уг нь эмч, багш нар хэд хэдэн саяар нь цалин авъя гэж шаардаагүй. Зөвхөн хийсэн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хэдхэн хувиар нэмэгдүүлж өгөхийг л хүссэн.

Гэтэл энэхүү шаардлагынх нь хариу ч ирээгүй байхад эмч, багш нартай адил төсвийн мөнгөөр цалинждаг Төрийн банкны удирдлагууд өөрсддөө 10, 10 саяаар нь цалин бодож, халаасаа дүүргэж байгаа гэх мэдээлэл дэлгэгдэв.

Ер нь манай улсад цалингийн тогтолцоо хэр шударга үйлчилдэг нь энэ бүхнээс харагдах мэт. Өнөөдөр багш нар 800 мянга, Төрийн банкны удирдлагууд 10 сая төгрөгийн цалин зооглох нь шударга уу гэдэг нь бас л эргэлзээтэй эргэж хармаар асуудал мөн болоод байна.

Холбоотой мэдээ

С.Амарсайхан: “Багш, нийтийн тээврийн жолооч, худалдаа үйлчилгээний салбарынхныг энэ сард вакцинд хамруулна”

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх хуваарийг танил

2021-03-05

Шадар сайд С.Амарсайхан эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэхгүй байхыг уриаллаа

НҮБ-ын зүгээс “Мартын 8”-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэдний эрх т

2021-03-05

Хувийн хэвшлийнхэн вакцинаар бизнес хийхгүй

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх хуваарийг танил

2021-03-05

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...