“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд болох уу

2017-09-20 Нийгэм 0

Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод 10 гаруй хонож байна. Удахгүй шинэ засгийн газар байгуулагдах тухай асуудал яригдаж эхлэнэ. Энэ хүрээнд зарим сайдуудын нэр тодорч эхлээд байгаа бололтой.

2016 оны УИХ-ын сонгуулиар Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг иргэд сайн мэддэг. Учир нь тэрээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Оргил худалдааны сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулсан нэгэн юм. Түүнчлэн барилгын салбарт хүч сорьж Энканто хороололыг барьж байгуулсан сүйхээтэй эр. Эрхэлсэн бизнестээ амжилт гаргасан тэрээр улс төрд хөл тавиад удаагүй байгаа ч чамлахаахгүй олон ажлыг амжуулжээ. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд тэрбээр төрийн бодлогод бизнес эрхлэгчийн дуу хоолойг хүргэх, тэдний эрх ашгийг илэрхийлэх чиглэлд анхааран ажилласанд бизнес эрхлэгчид түүнд ам сайтай байдаг.

“Жор мэдэхгүй эмчээс зовлон мэдэх чавганц л дээр” гэгчийн үлгэрээр бизнесийн салбарын зовлон жаргалыг ойлгодог ийм хүмүүсийг шинэ засгийн газраас дэмжиж ажиллах нь бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Эрчим хүчний сайдад нэр нь яригдаж байгаа гэнэ. Ж.Ганбаатар гишүүний хувьд энэ салбарыг төвөггүйхэн удирдаад, яамны өмнө тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлээд явчих хэмжээний чадвартай боловсон хүчин гэж харах хүмүүс олон байна.

Холбоотой мэдээ

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буур

2021-04-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боаогийн чуулга уулзалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилий

2021-04-20

НМХГ-ын 515 албан хаагч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зор

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...