Хуульч Д.Оросоо “Үндсэн хуулийн өөрчлөлт” сэдвээр илтгэл тавина

2017-09-20 Нийгэм 0

Хуульч Д.Оросоо “Үндсэн хуулийн өөрчлөлт” сэдвээр ирэх Даваа гаригт буюу 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд илтгэл тавих гэж байна. Хуульч Д.Оросоо нь Үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийдэг, энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөд шүүмжлэлтэй хандаж байгаа хуульчдын нэг юм.

Энэ хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн чиглэлээр мэргэшсэн хуульч эрдэмтэд, судлаачид болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн зарим гишүүд оролцож мэдээлэл хийхээр болсон байна.

Эрх баригч МАН шинэ засгаа байгуулсны дараа хийхээр хүлээгдэж байгаа гол ажил нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм. Эрх баригчид УИХ-ын сонгуулиар Үндсэн хуулийг ард түмнээсээ асууж өөрчлөх талаар амлалт өгч гарч ирсэн. Гэвч ажлын хэсэг зуны хэдэн сард, амралтын цагаар төрийн алба хаагчдын хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг хийсэн гэж шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг олон нийт, хуульч, эрдэмтэд хүчтэй шүүмжилсэн хэвээр байна.

Холбоотой мэдээ

“Оюу толгой” компани ₮230 тэрбумыг Төрийн санд шилжүүлжээ

"Оюу толгой" компани Монгол Улсын төрийн санд өчигдөр буюу Пүрэв гарагт 230 тэрбум төгрөг төлжээ. Эн

2021-02-27

“Сүүлийн хоногт илэрсэн 35 тохиолдлын хоёр нь Истанбулын онгоцоор ирсэн хүмүүс байв”

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: "Сүүлий

2021-02-27

ОХУ-д бүтээсэн Спутник-V вакциныг авчрах хугацаа маргааш болжээ

ОХУ-ын Спутник-V вакцин маргааш ирэхээр болсон байна. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг

2021-02-26

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...