Г.Сайханбаяр: Би цэргийн мэргэжилтний хувьд салбартаа бугшсан энэ муухай үйлдлийг таслан зогсооно

2021-04-02 Дэд онцлох 7

Зэвсэгч хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу даргадаа зодуулж амиа алдсан эмгэнэлт хэрэг гурав хоногийн өмнө /2021.03.30/ гарсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний салбарт байсаар байгаа цэрэг дэглэх, цолны эрэмбээр дарамт, хүчирхийлэл үзүүлэх ёс бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр ямар арга хэмжээ авдаг тухай болон энэ хэргийн өмнөөс ёсзүйн хариуцлага хүлээх үү? гэсэн асуултад Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр хариулт өглөө.

-Даргадаа зодуулж хүнд гэмтсэн, улмаар амиа алдсан цэргийн талаар мэдээллийг сайд Танд хэзээ өгсөн бэ?

-Юуны өмнө харамсалтай байдлаар амь насаа алдсан хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байна. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч хугацаат цэргийн алба хаагчтай дүрмийн бус харьцаа үүсгэж, зодсоны улмаас биеийн байдал хүнд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн тухай 2021 оны гуравдугаар сарын 29-ний өглөө Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга надад илтгэсэн. Тухайн алба хаагчийг эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад нас барсан талаар 2021 оны 03 дугаар сарын 31-ний 00:03 цагт тэнд томилогдон ажиллаж байсан манай мэргэжилтэн надад дуулгасан.

Юуны өмнө харамсалтай байдлаар амь насаа алдсан хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байна.

-Энэ хэргийг шалгах ажил ямар шатандаа байна вэ?

-Хэрэг гарсан даруйп тухайн цэргийн ангид Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас албаны шалгалтыг хийсэн. Одоо Хан-Уул дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгээд шалгалтын ажил явагдаж байна.

-Цэргийн албанд оны ялгаа, цолны эрэмбээр дэглэдэг энэ байдал өнөөг хүртэл арилаагүйг энэ хэрэг харууллаа. Үүнээс өмнө ч даргадаа зодуулж гэмтсэн, насан туршийн эрэмдэг болсон цэргүүдийн асуудал олон удаа гарлаа. Монголын армид байгаа дэглэдэг энэ дарамт, хүчирхийлэл яагаад арилахгүй байна вэ? Энэ талаар Батлан хамгаалах яамнаас ямар чиглэл өгдөг вэ?
-Бид дүрмийн бус харьцааг таслан зогсоох чиглэлээр тасралтгүй арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, 2020 оноос хугацаат цэргийн албаны татлагыг жилд нэг удаа явуулдаг болгосон. Ингэснээр цэргийн анги, нэгтгэл дээр хугацаат цэргийн хоорондын оны ялгаа гэдэг асуудал байхгүй болсон. Одоо офицер, ахлагч, хугацаат цэрэг хоорондын харьцааны асуудал байсаар байна.

Энэ чиглэлээр Батлан хамгаалахын сайдын хувьд сар тутам Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний хэмжээнд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар тодорхой үүрэг чиглэлийг өгч, ажлын хариуцлага алдсан, алдаа дутагдал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцон ажиллаж байна. Цаашдаа ч энэ асуудал дээр гол анхаарлаа хандуулж ажиллана.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

-Цэргийн албанд мордохын ач холбогдол, мөн чанар юу вэ, Сайд аа?

-Цэргийн алба хаах нь залуусын хувьд их ач холбогдолтой. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүргээ биелүүлж байгаа юм. Хоёрдугаарт, хэрэгтэй цагт эх орноо батлан хамгаалах цэргийн нарийн мэргэжил эзэмшдэг. Гуравдугаарт, эх оронч үзэл хүмүүжилтэй болохын зэрэгцээ бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш төлөвшил олж авдаг. Дөрөвдүгээрт, гэр бүлээ авч явах сэтгэлийн хат, амьдралын зорилготой эр хүн болдог. Тавдугаарт, хугацаат цэргийн алба хааснаар залуучууд маань төрийн албанд ажиллах нэг шалгуурыг хангадаг давуу талтай.

-Цэргийн аминд хүрсэн салаан даргад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх байх. Тус ангийн дарга, шат шатны удирдах албаны хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?

-Энэ хэргийг үйлдсэн салааны захирагчийн хувьд хуулийн дагуу хариуцлага хүлээж таарна. Тус ангийн захирагчийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн тухайн өдөр ангийн байрлалд эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан албан тушаалтнуудад зохих шийтгэлийг оногдуулаад байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлээд байна.

Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлээд байна.

-Монгол Улсын Зэвсэгт хүчинд дахин ийм хэрэг гаргахгүйн тулд Та бүхэн юу хийж байна вэ?

-Гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдүгээрт, хугацаат цэргийн алба хаагчидтай ангиудын цэргийн байр, зарим чухал обьектуудыг камержуулах ажлыг эхлүүлээд байна. Хоёрдугаарт, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн офицер, ахлагч нарын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ёс зүйн түвшинг тогтоох үзлэгийг явуулна. Гуравдугаарт, Батлан хамгаалахын сайдын дэргэд “Иргэний зөвлөл” байгуулж, хамтран ажиллана. Дөрөвдүгээрт, Батлан хамгаалах яаманд хугацаат цэргийн алба хаагчтай холбоотой асуудлаар хандах тусгай дугаарыг ажиллуулж, иргэдийн санал, хүсэлтийг 24 цагаар хүлээж авна.

-Эцэст нь Зэвсэгт хүчний ангид гарсан энэ хэргийн өмнө ёс зүйн хариуцлага хүлээж Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Та албан тушаалаасаа огцрох уу? Монголын ард түмэн, ээжүүд Батлан хамгаалахын сайдын үгийг хүлээж байна?

-Батлан хамгаалахын сайд хуульд заасны дагуу Зэвсэгт хүчний төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлдэг. Энэ нь Зэвсэгт хүчинд холбогдох хууль, тогтоомжийг мөрдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, мөн Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Би хариуцлагаас зайлсхийж байгаа юм биш ээ. Хуулийн хүрээнд л үйл ажиллагаа явах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байгаа юм. Ийм ч учраас Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтаа сайжруулж ажиллана.

Би энэ салбарт 32 жил ажиллаж буй цэргийн мэргэжилтний хувьд, Батлан хамгаалахын сайдын хувьд салбартаа байгаа, олон жил бугшиж ирсэн энэ муухай үйлдэлд цэг тавина. Мэдээж өргөс авсан мэт арилахгүй, тодорхой хугацаа шаардах ажил… Таслан зогсооно.

  • Өргөдөл гаргах

    Энэ бол санхүүгийн тусламж гэх мэт тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах зорилгоор байгуулагдсан Европын байгууллага юм. Мөнгө санхүүгийн хувьд тэдэнд туслаарай
    хямрал. Хэрэв танд бэлэн мөнгө дутагдаж, санхүүгийн тусламж хэрэгтэй бол бета зээлийн үйлчилгээ нь хамгийн сайн шийдэл болно. Covid19 тусламжийн хэлтэстэй холбоо барьж, имэйлээр (covid19@washtransfer.com) эсвэл (covidrelief403@gmail.com) хаягаар манай http://www.washtransfer.com сайтад зочилно уу.
    та зээл авах хүсэлтийг хурдан бөгөөд хялбархан авах боломжтой.
    Манай цалингийн зээл бол яаралтай бэлэн мөнгийг хурдан шуурхай, хурдан авах арга юм!
    Төлбөрийг төлөхийн тулд танд зээл хэрэгтэй юу?
    Танд санхүүгийн тусламж хэрэгтэй байна уу?
    Гэрийн даатгалд хувийн зээл авах шаардлагатай юу?
    Бидний. Алсын хараа нь таныг санхүүгийн асуудлаа танилцуулах замаар шийдвэрлэх явдал юм

  • Бид 5000-50000 еврогийн бэлэн мөнгөөр зээл олгож байгаа бөгөөд зээл авах шаардлагатай хүн эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.
    Хэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хэр их хэрэгцээтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү
    эргэн төлөх хугацаа. Түргэн зээл ба төлбөрийн төгсгөлгүй стресс.
    whatsapp us +393511910241, Имэйл (joseluisloans@gmail.com)

  • Цэргийн мэргэжилтэн хүн заавал цэргээ үхэхээр ажилаа хийдэг юм уу?Хийж байхгүй яасан юм бэ??? Ухаанд нь ухна ишиг үхчих юм байна л даа.Бас өөрийгөө цэргийн мэргэжилтэн гэнээ…их томорвоо.Чи зүгээр өөртөй чинь уулзъя гээд очсон иргэдээс арга ухаан олооч…Харж байгаа шүү чамайг.

  • Дээр үед ч бсн бна лээ. Биднийг төрөөгүй бхд манай том ах лав Сүхбаатар аймгийн Онгоны заставт мөн л ийм бдлаар өнгөрсөн байх. Хөгшин ээж манай ээж 2 мнь лав нэг л өдөр хүү чнь өнгөрлөө гдг мэдээ авч очиж тэнд нь оршуулсан бдг. Тархиараа оочоод гэмтсэн гж хэлсэн гсн тийм юм гж байхгүй л байх. Одоо үед ийм бгаам чнь. Тр үед мэдээлэл бхгүй дээр үеийн хүмүүс хаалттай нийгэмд яаж ч гомдол гаргаж хөөцөлдөж чдх билээ. Армид бол ийм нууцлаг хүчирхийлэл байсаар ирсэн байсаар л бна. Үнэхээр харамсалтай харанхуй эмзэг сэдэв. Түүний оронд дайн самуунд үрэгдсэн бол арай ойлгомжтой бахархалтай үхэл хагацал байх ёстой бздээ. Дэндүү бүдүүлэг нийгэм. Монгол улс хүний эрхийн төлөө 50% тай л ханддаг улс

  • 70-аад оноос өмнө цэргүүд нэгнээ дэглэнэ гэж байхгүй, маш их юм сурч авдаг, бие биенээ хайрлаж, маш их тусалдаг байсан гэж сонсон доо

Холбоотой мэдээ

Вакцины 2 тунг хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөг орж эхэлсэн

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн у

2021-05-06

Сурагчдын амралтыг наашлуулж, улсын болон анги дэвших шалгалтыг цуцаллаа

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ы сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах

2021-05-06

“Вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоносон бол тавдугаар сарын 22-ноос хойш орон нутаг руу зорчих боломжтой”

УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариула

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт