С.Амарсайхан: Вакцинжуулалтын үр дүнг алдагдуулахгүйн тулд хөл хорио тогтоож байна

2021-04-08 Нийгэм 0

Шадар сайд С.Амарсайхан вакцинжуулалтын үр дүнг алдагдуулахгүйн тулд энэ сарын 10-25-ны хооронд хөл хорио тогтоож байна гэлээ.

Тэрбээр “Хөл хорио тогтоож байгаа шалтгаануудын нэг нь

цар тахлаас салах хамгийн сайн арга болох вакцинжуулалтын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг алдагдуулахгүй байх, энэ хугацаанд вакцинжуулалтад олон зуун албан хаагчийг дайчлан ажиллуулж байгаа учраас эмнэлгийн салбар, цагдаа, онцгой, хил гаалийн голомтод ажиллаж байгаа бүх албан хаагчдын хүчийг алдагдуулахгүй байх юм.

Мөн вакцинжуулалтын төлөвлөгөө татан авалттай холбоотойгоор 5-р сарын 1-ний дотор Улаанбаатар хотын 1 сая иргэнийг нэгдүгээр тунгаар вакцинжуулах, хоёрдугаар тунгийн 50-иас доошгүй хувийг вакцинжуулах ажил үргэлжилнэ. Халдваргүйтгэл ариутгал эрчимтэй явагдана. Олон ажил хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Израил, Чили улсууд вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж байна. Израил улс хоёр дахь тунг хийлгэтэл халдвар хамгааллын дэглэмийг баримталснаар 90 хувь бууруулж чадсан. Чили улс вакцины эхний тунг хийлгэсэн ч эхний тун хийлгэсэн хүмүүс халдвар авч байна. Иймээс Чилид дархлаажуулалт бүтэлгүйтсэн.

Бид Изриалийн замаар явахаар шийдсэн учраас хөл хорио тогтоож байна. Вакцинжуулалт бүтэлгүйтвэл Монгол Улсын эдийн засагт асар их хохирол учирна. Энэ хохирлоос сэргийлж хөл хорио тогтоож байна” гэлээ.

Холбоотой мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй би

2021-05-06

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэл

2021-05-06

Манай Улсын иргэн бүрд өдөрт 3 ширхэг янжуур тамхи ногдож байна

2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хув

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт