Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалийн сүүдэрт “Монголросцветмет” нэгдэл дарагдав

2017-09-21 Нийтлэл 0

Бид Эрдэнэтийг хувьчлалаа гэж ярьж байна. Гэтэл энэ хувьчлал дунд чимээгүйхэн “Монголросцветмет” нэгдлийн давуу хувийг хамт авсан тухай хэн ч ам нээсэнгүй. Өнөөдөр ард түмэнд, төрийн мэдэлд юу үлдэв. Дулааны цахилгаан станцууд болон Төмөр зам л үлдэж байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураахын өмнөх өдөр Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оростой хамтарч эзэмшдэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Монгол улс бүрэн эзэмшихээр болсныг хэвлэлийнхэнд дуулгасан юм. Мөн өдөр Оросын мэдээллийн сайтуудаар ч “Орос Монголын уул уурхайн салбарыг орхилоо“ гэсэн гарчиг бүхий мэдээлэл цацагдсан бөгөөд энэ нь “Ростех” корпораци Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр болон “Монросцветмет” компанийн эзэмшил дэх тус бүр Оросын талын 49%-ийг Монголын талд худалдсан тухай байлаа.

Халзан Ганболд, сахал хочит Д.Эрдэнэбилэг нар Эрдэнэт үйлдвэрийг авсан мэт харагддаг. Өнгөн дээрээ Ардчилсан нам мэт харагдах боловч үнэн хэрэгтээ тийм биш аж. Сахал хочит Эрдэнэбилэг нь Т.Бадамжунайн хүргэн юм. М.Энхболд даргыг Т.Бадамжунайг удирддаг хэмээн ярих боловч угтаа Т.Бадамжунай, М.Энхболдыг удирддаг гэх юм билээ. Т.Бадамжунай бол насаараа төрийн алба хашсан МАН-ын хөрөнгөтэй хүчтэй тоглогч юм. Түүнийг учир мэдэх хүмүүс МАНАН бүлэглэлийн толгой гэж ч ярьдаг. Тэр өнөөдөр Монголын эзэн шахуу хүн учир нь түүнд Монголын бүх баялаг бий гэхэд хилсдэхгүй.
2017 он гарахад Т.Бадамжунай гуай хүргэн сахал Эрдэнэбилэг нь Эрдэнэт үйлдвэр, Монголын томоохон уул уурхайн орд газруудын багц лицензийг эзэмшдэг Монголросцветмет нэгдэл, Хөтөл цементийн үйлдвэр, Дархан төмөрлөгийн үйлдвэр зэрэг Монголын ард түмний хэдэн үе бүтээж ирсэн өмч, эцэг өвгөдөөс өвлөсөн газрын баялгийн аль өнгөтэй өөдтэй бүхнийг эзэмшдэг  банк төвтэй олигархи бүлэглэлийн толгойд заларсан байв.  Т.Бадамжунайгийн МАНАН бүлэглэл Эрдэнэт үйлдвэрийг хувьчлахад хууль эрхзүйн талаас маш том хамгаалалт хэрэгтэй болсон. Тиймээс тухайн үеийн ерөхийлөгч Ц.Элбэгдоржид тодорхой хувь эзэмшүүлж асуудлаа шийдэж чадсан гэдэг.
Монгол, Орос 1970-аад оноос зэсийн томоохон төслийг хэрэгжүүлэхдээ “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг Монголын талын 49%, Оросын талын 51%-ийн эзэмшилтэйгээр анх байгуулсан түүхтэй. Орос оронд төрийн эргэлт гарч, ЗХУ задрахаас ердөө хоёр сарын өмнө буюу 1991 оны зун талууд зэсийн төслийн хэлэлцээрийг шинэчлэхдээ Монгол 51%, Орос 49%-ийг эзэмшихээр болсон билээ. Энэ л үеэс талууд хамтарсан үйлдвэр дэх өөр өөрийн хувь эзэмшлийг нэмэгдүүлэх гэж далдхандаа “өрсөлдөж”  ирсэн нь нууц биш бөгөөд аль аль талын хувь эзэмшил өөрчлөгдөлгүй өнөөг хүрсэн юм.

Орос улсын хувьд  иргэний болон цэргийн өндөр технологийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох стратегийн зорилготойгоор 2007 оны сүүлчээр төрийн өмчит “Ростехнологи” корпорацийг байгуулсан билээ.
Ингэхдээ В.Путины шийдвэрээр корпорацийн шууд мэдэлд “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49% очсон юм. Тухайн үед Оросын хэвлэл мэдээллүүд “Ростехнологи”-ийг зэсийн олборлолтоороо Азидаа тавдугаарт орох үйлдвэрийн хувь эзэмшигч боллоо” хэмээн онцолж байлаа.
Дэлхийн хамгийн том зах зээл Хятад улсад бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлж, үйл ажиллагаа нь жигдэрсэн томоохон үйлдвэрийн төрийн хувийг “үнэгүй шахам” эзэмшихийн төлөө Уралын уул-төмөрлөгийн үйлдвэр /УГМК/, “Норийльский никель” болон “Оросын зэс” компаниуд өрсөлдсөн ч худалдаа явуулалгүй “Ростехнологи”-ийг сонгосон байдаг.

“Эрдэнэт” үйлдвэр нь зэсээс гадна хүдрээс ховор метал рени агуулсан молибденийн баяжмал гарган авдаг учир титан болоод тусгай ган үйлдвэрлэлийн дэлхийд тэргүүлэх төслүүд хэрэгжүүлдэг “Ростехнологи”-ийн хувьд тун ч ашигтай, басхүү чухал хувь эзэмшил болох нь тодорхой. Нөгөөтэйгүүр, оросууд хамтарсан үйлдвэрээс жилд дунджаар 48,5 сая ам.долларын ногдол ашиг авч ирсэн, зарим тохиолдолд огт олгогдохгүй тасарч байсан  тул илүү үр ашигт хүргэхээр стратегийн том корпорацийнхаа мэдэлд өгсөн байх.

Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалд “Монголросцветмет” нэгдлийн Оросын талын эзэмшдэг 49 хувь үүнд багтсан. “Монголросцветмет” компанийг “Эрдэнэт үйлдвэр”-тэй харьцуулахааргүй ч Монголын уул уурхайн салбарт жин дарах томоохон компаниудын нэг.

“Монголросцветмет” нь Монголын жоншны салбарт олборлолт, экспортоор тэргүүлэгч компани. Хайлуур жоншны 5 уурхайд олборлолт явуулдгаас 3 нь ил уурхай юм. Бүтээгдэхүүнээ ОХУ, АНУ, Тайланд, Тайваньд гаргадаг. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийг эзэмшдэг. Үүнээс гадна Баргилтын төмрийн хүдрийн орд, Зэрэгцээ алтны ордыг эзэмшдэг.

Монголд ашигт малтмалын хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудын нэг нь “Монголросцветмет”. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2014 оны тайланд дурдсанаар тус компани нийт 31 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Үүнээс ердөө хоёр нь хайгуулынх бөгөөд Увс аймаг дахь талбайн хайгуулын дүнд 15 тонн алтны нөөцтэй гэсэн таамаг үнэлгээ хийсэн тухай компанийн вэбсайтад мэдээлсэн байна. Үлдсэн 29 тусгай зөвшөөрөл нь бүгд ашиглалтынх бөгөөд 14 нь жоншны, 7 нь алтны тусгай зөвшөөрөл юм. Мэдээж хамгийн том орд нь стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад байдаг Асгатын мөнгө, холимог металлын орд юм.

Дашрамд дурдахад, Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар чамгүй ажил хийгдсэн байдаг. Сүүлд гэхэд Асгатын мөнгөний орд хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг барилгын цэргийн ангийнхан төсвийн хөрөнгөөр барьсан. Мөн ТЭЗҮ нь бэлэн болсон хэмээн компани мэдээлсэн. Харин ашиглалт эхлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа орд юм.

Холбоотой мэдээ

Даваад л гарах өвчний төлөө дааж давшгүй их ачааг битгий үүрээрэй

Халдвар авсан мэт санаа зовох нь, улс төржих нь, халдвар авсан нэгний өмнөөс сэтгэлээрээ өвдөх н

2021-04-28

“Эко констракшн”-ы “River Villa” хотхоны бохирын шугам Дунд, Туул голыг бохирдуулах эрсдэл үүсгэж байна

"Эко констракшн" ХХК-ийн захирал С.Нямдаваагийн нэр дээр баригдаж буй “River Villa” хотхон анх газры

2021-04-15

“Хуулийг гууль” болгосон “Эко констракшн”-ыг АТГ-т шалгуулж, хариуцлага тооцно уу ХОТЫН ДАРГА АА !

Нэг сая 500 мянга гаруй иргэнтэй Улаанбаатар хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиа

2021-04-14

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль