Мьянмарын хамгийн алдартай модель, жүжигчин залууг цэргийнхэн баривчилжээ

2021-04-09 Дэлхийд 0

Өчигдөр Мьянмарын хамгийн алдартай хүмүүсийн нэгийг цэргийн дэглэмийнхэн баривчилсан байна.

Баривчлагдсан Паин Такхон нь модель, жүжигчин бөгөөд Мьянмар, Тайландад олон сая фэнтэй ажээ. Тэрбээр сүүлийн үед цэргийн дэглэмийн харгислалыг эсэргүүцэж байгаагаа биеэр болон онлайн орчинд олон удаа илэрхийлж байв.

Такхоны сая гаруй дагагчтай Инстаграм болон Фэйсбүүк хаяг нь хаагджээ.

Эгчийнх нь мэдээлснээр өчигдөр орон нутгийн цагаар 5:00 цагийн үед найман автомашинтай 50 орчим цэрэг Янгон дахь Такхоны ээжийн гэрт ирж, баривчлаад явсан байна.

Жүжигчин залуу ийм зүйл болохыг мэдэж байсан тул огт айж сандраагүйг тэр бас ярьжээ.

24 настай Такхон хэд хэдэн удаа цэргийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалд биеэр оролцсон юм байна.

Үүнээс гадна сошиал хуудсандаа Аун Сан Сү Чигийн зургийг нийтлээд “Цэргийн дэглэмийг бид хүчтэй эсэргүүэж байна. Төрийн зөвлөх Аун Сан Сү Чи, ерөнхийлөгч У Вин Мьин болон иргэний засгийн газрын сайд нарыг даруй суллахыг шаардаж байна” гэж бичиж байжээ.

Хоёрдугаар сарын 1-нд тогтсон цэргийн дэглэмийг Мьянмарын урлаг соёлын зүтгэлтнүүд өргөнөөр эсэргүүцэж байгаа. Нийтдээ 100 орчим кино найруулагч, жүжигчин, сэтгүүлч зэрэг нөлөө бүхий хүмүүс эсэргүүцэл илэрхийлснийхээ төлөө баривчлагдаад байна.

Мьянмарт цэргийн дэглэм тогтсон хоёр сар гаруй хугацаанд амиа алдсан энгийн иргэдийн тоо 600 давжээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

Худал мэдээлэл тараасан Өмнөд Солонгосын сүүн бүтээгдэхүүний компанийн ерөнхийлөгч огцорлоо

Өмнөд Солонгосын зах зээлд орлогоороо гуравт жагсдаг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Namyang Dairy

2021-05-04

Дэлхийн цуутай баян хосууд 27 жилийн дараа салах болсноо мэдэгдэв

Дэлхийн хамгийн баян хосуудын нэг Билл болон Мелинда Гэйтс нар 27 жил хамт амьдарсны эцэст салах

2021-05-04

ОХУ-ын тал Спутник V вакцинаа үйлдвэрлүүлэхээр Хятад улсаас тусламж хүсжээ

Спутник V вакцины эрэлтийг хангаж дийлэхгүй байгаа ОХУ-ын тал Хятадын үйлдвэрлэгч компаниудад ха

2021-05-03

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт