Сүүлийн хоногт Улаанбаатарт 630, орон нутагт 84 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас барлаа

2021-04-09 Нийгэм 0

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 12,000 мянга гаруй шинжилгээ хийхэд 714 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 13,494 болж байна. 714 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн.

630 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 11,174 болсон.
84 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,773 боллоо.
Сүүлийн хоногт Архангай аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 40 орчим хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 8,522 боллоо. Халдварын улмаас 2,560 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн 2,017

Хүндэвтэр 435

Хүнд 94

Маш хүнд 14 хүн байна.

Өнөөдрийн байдлаар 2,300 орчим иргэн гэрээр тусгаарлагдсан эмчлүүлж байгаа.

Өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 19 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй би

2021-05-06

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэл

2021-05-06

Манай Улсын иргэн бүрд өдөрт 3 ширхэг янжуур тамхи ногдож байна

2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хув

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт