“Амиа алдсан харуулын дарга эхнэр гурван хүүхэдтэй ангийн шилдэг эрсийн нэг байсан”

2021-04-09 Дэд онцлох 0

Говь-Алтай аймгийн хилийн цэргийн ангид болсон хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл өглөө.

Албаныхан “Хэрэг Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214-р ангийн дөрөвдүгээр заставын харуул дээр өнгөрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 18:00 цагт Монгол улсын хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нарын 4 байлдагчийн бүрэлдэхүүнтэй манаа манаанд үүрэг гүйцэтгээд хилийн харуул дээр ирэх явцад гарсан.

Харуулын дарга манаагаа тосож авч буу шалгаж байрлуулдаг журамтай. Ингээд байрлуулах үед манааны бүрэлдэхүүн урдаас нь зэвсэг хэрэглэж харуулын даргын амь насыг хөнөөгөөд харуулын байрыг орхиод явсан мэдээллийг авсан. Говь Алтай аймгийн цагдаа болон тагнуулын байгууллага ангийн бүрэлдэхүүнтэй ажиллаж хоёр цэргийн араас мөрдөж байна.

Хоёр цэрэг Алтай сумын М гэгч айлынд ороод мотоциклыг нь гуйж аваад явсан байна. Нарийн шалгахад хоёр цэрэг нийт 45 сумтай автомат буутай явж байгаа нь тогтоогдсон.

Ангиас 50 орчим км-т Хонхор заг гэдэг газарт мотоциклоо орхиод цааш явсан мөрийг илрүүлээд мөшгөж байна. Харуул дээр манааны бүрэлдэхүүний 2 цэргийн алба хаагч үлдсэн. Энэ дөрвөн алба хаагч нь өнгөрсөн оны аравдугаар сард татагдсан цэргүүд бөгөөд манаанд явж ирсэн хоёр цэрэг ийм үйлдлийг хийсэн гэсэн мэдээлэл өгсөн.

Үлдсэн хоёр цэргийн мэдээлснээр ямар нэг дарамт шахалт байгаагүй. Харуулын дарга харин ч цэргүүдтэй хүнлэг харьцдаг байсан гэсэн. Амиа алдсан харуулын дарга нь манай ангийн хамгийн шилдэг эрсийн нэг, шүлэгч залуу байсан. Эхнэр гурван хүүхэдтэй ахлагч залуу байсан.

Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х, нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар юм. Х нь ам бүл 4-үүлээ, М нь ам бүл 5-уулаа 19 настай залуус өргөсөн тангарагаасаа няцаад ийм том асуудал тарьж байгаад харамсаж байна.

Хоёр цэрэгт ямар хариуцлага хүлээлгэхийг хууль хяналтын байгууллага шийднэ. Харуул манаан дээр архи уусан зүйл байхгүй. Архи хэрэглэсэн л бол албанаас халдаг тогтолцоотой.

Харуул байсан газар нь өвс ургадаггүй, мотоциклон уналагатай хэсэг бөгөөд хоёр цэрэг радио холбоо эвдээгүй. Харин үлдсэн хоёр цэрэг нь биеэр очиж мэдэгдэхийг хүссэн тул 25 км газар явж анги дээр мэдээлэл өгсөн.” гэв.

Холбоотой мэдээ

Вакцины 2 тунг хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөг орж эхэлсэн

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн у

2021-05-06

Сурагчдын амралтыг наашлуулж, улсын болон анги дэвших шалгалтыг цуцаллаа

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ы сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах

2021-05-06

“Вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоносон бол тавдугаар сарын 22-ноос хойш орон нутаг руу зорчих боломжтой”

УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариула

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт