Шинжилгээний чадавхыг нэмэхээр 490 мянган австрали долларын тусламж олгохоор боллоо

2021-04-09 Нийгэм 0

Монгол Улсад КОВИД-19 шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор Австрали Улс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 490,000 австрали долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус санхүүжилтээр Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт ПГУ-ын шинжилгээ, оношилгооны чадавхыг сайжруулах юм.

“Монгол Улсад КОВИД-19-ийг эрт илрүүлэх, идэвхтэй тандалт хийх чадавхыг нэмэгдүүлэх” төслийг ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар хариуцах бөгөөд төсөл нь оношилгооны чадавхыг нэмэгдүүлэхээс гадна SARS-CoV-2-ийн геномын дарааллыг тогтоох лабораторийн чадавхыг сайжруулах зорилготой юм. Австралийн буцалтгүй тусламжаар шаардлагатай тоног төхөөрөмж, урвалжийг нэмэгдүүлснээр шинжлэх сорьцыг нэмэгдүүлэх юм.

Тус санхүүжилт нь эхний шатанд хөнгөн, шинж тэмдэггүй тохиолдлыг илрүүлэх боломжийг сайжруулна

Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын үйл ажиллагаатай хослуулан үндэсний болон орон нутгийн лабораторийн ажилтнуудад КОВИД-19 оношлох сургалтыг үргэлжлүүлэн явуулахын зэрэгцээ тус санхүүжилт нь эхний шатанд хөнгөн, шинж тэмдэггүй тохиолдлыг илрүүлэх боломжийг сайжруулна. Улмаар КОВИД-19-өөс үүдэх болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлж, SARS-CoV-2 вирусийн шинэ мутант хэлбэрийг эрт илрүүлэх боломжтой болно.

“Австрали Улс нь Монгол Улсын чухал түнш бөгөөд бүс нутагтаа эдийн засгийн сэргэлт, эрүүл мэндийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байна. Энэхүү санхүүжилт нь вакцины худалдан авалт, түгээлтийн ажилд дэмжлэг үзүүлэхээс гадна Австралийн “Түншлэлд суурилсан сэргэлтийн” стратегийн хүрээнд тэргүүлэх чиглэлд багтаж буй нэгэн бодит ажил юм” гэж Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн хэллээ.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица Монгол дахь үндэсний лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд цаг үеэ олсон хувь нэмэр оруулсанд Австралийн Засгийн газарт талархал илэрхийлээд “ДЭМБ-аас төслийг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн гурван мэргэжилтнийг Япон Улсад геномын дараалал хийхээр дадлагажихад дэмжлэг үзүүлсэн. Энэхүү төсөл нь Монгол Улсад зөвхөн шинжилгээ, эрт илрүүлэлт хийхэд туслах төдийгүй лабораторид геномын дараалал хийх боломжийг олгох замаар вирусийн шинэ мутант хэлбэрийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.” гэсэн байна.

Холбоотой мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй би

2021-05-06

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэл

2021-05-06

Манай Улсын иргэн бүрд өдөрт 3 ширхэг янжуур тамхи ногдож байна

2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хув

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт