Их Британийн хатан хааны нөхөр, хунтайж Филип 99 насандаа таалал төгслөө

2021-04-09 Дэлхийд 0

Их Британийн хатан хааны нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филип 99 насандаа таалал төгссөнийг дөнгөж сая Букингэмийн ордноос мэдээллээ.

Тэрбээр хатан хаан Хоёрдугаар Элизабеттэй 73 жил ханилсан юм. 1947 онд гүнж Элизабеттэй хатан хаан болохоос нь таван жилийн өмнө гэрлэсэн Филип тус улсын түүхэнд төрийн тэргүүнтэй хамгийн удаан ханилсан хүн болсон байна.

Хунтайжийн эрүүл мэнд сүүлийн жилүүдэд алгуур муудаж байв. 2017 оны тавдугаар сараас эхлэн тэр хатан хааны албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохоо больсон юм.

Тэр үеэс хойш Филип хунтайж олны анхаарлын гадна, нам гүм амьдарч байжээ.

2020 оны арваннэгдүгээр сард хатан хаан, хунтайж хоёр гэрлэснийхээ 73 жилийн ойг даруухан тэмдэглэсэн байна.

Хунтайж Филип нь 1921 оны зургаадугаар сарын 10-нд Грекийн Корфу аралд мэндэлсэн бөгөөд Грек, Данийн язгууртнуудын үр удам ажээ.

Бага залуудаа Франц, Британид боловсрол эзэмшсэн Филип дэлхийн хоёрдугаар дайны үеэр Британийн тэнгисийн флотод алба хааж, Газрын дундад тэнгист Фашист Италийн эсрэг дайтаж явсан юм.

Хатан хаан, хунтайж хоёр дөрвөн хүүхэд төрүүлэн өсгөж, найман ач, зээ, 10 жичтэй болжээ.

Эх сурвалж: BBC, The Guardian

Холбоотой мэдээ

Худал мэдээлэл тараасан Өмнөд Солонгосын сүүн бүтээгдэхүүний компанийн ерөнхийлөгч огцорлоо

Өмнөд Солонгосын зах зээлд орлогоороо гуравт жагсдаг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Namyang Dairy

2021-05-04

Дэлхийн цуутай баян хосууд 27 жилийн дараа салах болсноо мэдэгдэв

Дэлхийн хамгийн баян хосуудын нэг Билл болон Мелинда Гэйтс нар 27 жил хамт амьдарсны эцэст салах

2021-05-04

ОХУ-ын тал Спутник V вакцинаа үйлдвэрлүүлэхээр Хятад улсаас тусламж хүсжээ

Спутник V вакцины эрэлтийг хангаж дийлэхгүй байгаа ОХУ-ын тал Хятадын үйлдвэрлэгч компаниудад ха

2021-05-03

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт