Энэ долоо хоногийн TOP10 мэдээ /04.02-04.09/

2021-04-09 Дэд онцлох 0

Та бүхэнд энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох арван мэдээний тоймыг хүргье

1.”Паркаа аваръя-нээлттэй, нийтийн цэцэрлэг болгоё” /04.02/

Хүүхдийн паркийн хашаанд орон сууц барина гэх сургаар иргэд цахим орчинд нэгдэж “Паркаа аваръя-нээлттэй, нийтийн цэцэрлэг болгоё” гэж уриалав. Тухайн эсэргүүцлийн хүрээнд иргэд гарын үсэг цуглуулж байна. Одоогоор яг ямар бүтээн байгуулалт хийх нь тодорхойгүй байгаа бөгөөд тухайн байдал нь иргэдийг бухимдуулж байна.

2.Найзыгаа зодсон Н.Түвшинбаяр эмнэлэгт нуугдав /04.03/

Олимпын аварга Н.Түвшинбаяр өөрийн найз өсөх идэр начин Э.Энхбатыг хүндээр гэмтээсэн хэрэг гарчээ. Энхбатын биеийн байдал маш хүнд байсан бол харин Түвшинбаяр ямар ч шаардлагагүй байхад Интермед эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэсэн нь олны дургүйцлийг ихэд хүргэв.
Удалгүй түүнийг 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорих шийд гарсан юм.

3.Хичээл сонголт барьцаалж, сургалтын төлбөрийг бүтнээр авахгүй /04.05/

Энэ жил ЭЕШ өгөх төгсөх ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллэж, давтлага авах боломжтой болсон. Мөн их, дээд сургуулийн төгсөх ангийнхан дадлага хийж байж дипломоо авдаг тул танхимаар дадлага хийх боломжийг олгосон.

Үүнтэй холбоотой журам гарч, өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагад хичээл сонголт барьцаалж сургалтын төлбөрийг 100% авахгүй байхыг үүрэг болгожээ

4.Манай ТАВАН тамирчнаас коронавирус илэрсэн тул жүдогийн Азийн АШТ-д ОРОЛЦОХГҮЙ /04.05/

Азийн АШТ дөрөвдүгээр сарын 06-нд эхэлсэн. Харин манай улсын 5 тамирчнаас тэмцээний өмнөх өдөр короновирусын халдвар илэрснээр тусгаарлалтад оржээ. Харин тамирчдын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд ямар нэг ноцтой шинж тэмдэг илрээгүй юм. Зохион байгуулах хорооны дүрмийн дагуу тухайн багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.

Шигшээ багийнхны хувьд “Токио2020” олимпийн эрхийн “Казань-2021” Гранд слам, “Будапешт-2021” ДАШТ-үүд хүлээж байгаа гэв.

5.Владимир Путин өөрийг нь дахин хоёр удаа сонгогдохыг зөвшөөрсөн хуулийг батлав /04.06/

ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэг хүн дараалан хоёроос дээш удаа сонгогдохыг хориглодог байв. Үүний дагуу одоогийн ерөнхийлөгч Владимир Путин нийт дөрвөн удаа сонгогдож ажиллахдаа дунд нь нэг удаа завсарлаж байсан.

Харин өнгөрсөн зун ОХУ-ын иргэдийн 78.56 хувийн саналаар үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу Путиний ерөнхийлөгчөөр сонгогдсон тоог тэглэж, 2036 он хүртэл улс орноо удирдах боломжийг нээжээ.

6.С.Зоригтод Монгол Улсын баатар цолыг нөхөн олгох саналыг дэвшүүлжээ /04.06/

АН-ын дарга О.Цогтгэрэл С.Зоригтод Монгол улсын баатар цолыг нэхэн олгох санал дэвшүүлжээ. Тэрбээр С.Зоригт бол Ардчилсан үзэл санааны баатар нь байсан. Түүнгүйгээр эр зоригоор дутсаар ирсэн.

Дараагийн жилүүдэд бас зоригоор дутахгүйн тулд түүнд баатар цолыг нөхөн олгох нь зүйтэй гэжээ. Баатар цолыг олгоход иргэдийн дэмжлэгийг цаасаар болон цахимаар авч эхэлсэн байна.

7.1340 хүнийг вакцинжуулсан эмчийн цалин 17 мянган төгрөг байгаагүй /04.07/

БЗД-ийн вакцинжуулалтад 3 хоног ажиллаж, 1340 цагдаагийн алба хаагчийг вакцинжуулсан цалин орлоо гэсэн мэдээлэл цахим орчинд тарж олон хүний дургүйцлийг хүргэлээ.

Тэгвэл энэ асуудалд тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хариу мэдэгдэл хийж тухайн 17 мянган төгрөг нь зөвхөн нэмэлт цагийн цалин байсан бөгөөд үндсэн цалинг тухайн хүний ажиллаж байгаа албан байгууллага өгнө гэсэн тайлбар хийжээ

8.Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор болов /04.08/

Улсын Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлж, засгийн газар хуралдсаны эцэст хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан байна.

Дөрөв болон тавдугаар сард вакцинжуулалтыг идэвхжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон билээ. Мөн эдийн засгийн хүндрэлээс сэргийлж хөл хорионы үер иргэн бүрд 300 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэх шийдвэрийг гаргасан юм.

9.Хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтжээ /04.08/

Говь-Алтай аймгийн Алтай суман дахь хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг гарсан. Хоёр цэрэг галт зэвсэг, 50 сумтай зугтаасан аж.

Буудуулсан ахлагч нь гурван хүүхдийн эцэг байсан бөгөөд цэргүүдэд дарамт, шахалт үзүүлдэггүй байсан гэнэ. Тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаа, хилийн цэргийн байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор бүслээд байгаа гэнэ.

10.Өнгөрсөн долоо хоногт коронавирусын 3907 шинэ тохиолдол нэмэгджээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусын халдвар авсан 13,494 хүн байгаа бөгөөд 3000 гаруй тохиолдол нь зөвхөн өнгөрсөн долоо хоногийн хэмжээнд нэмэгдсэн нь цар тахлын нөхцөл байдал ямар хүнд байгааг харуулж байна. Одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа 2560 хүн байгаа бөгөөд биеийн байдал хүнд 500 гаруй хүн байна.

https://youtu.be/uNRmWiP2ekI

Холбоотой мэдээ

Вакцины 2 тунг хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөг орж эхэлсэн

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн у

2021-05-06

Сурагчдын амралтыг наашлуулж, улсын болон анги дэвших шалгалтыг цуцаллаа

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ы сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах

2021-05-06

“Вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоносон бол тавдугаар сарын 22-ноос хойш орон нутаг руу зорчих боломжтой”

УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариула

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт