Улаанбаатарт 628, орон нутагт 68, эмнэлгээс шалтгаалсан 3 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас барлаа /04.10/

2021-04-10 Нийгэм 0

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 12,000 мянга гаруй шинжилгээ хийхэд 689 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 14,183 болж байна.

Шинээр илэрсэн 689 тохиолдлын 3 нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол үлдсэн нь 686 дотоодод бүртгэгдсэн.

Дотоодын халдварын 628 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 11,792 болсон.

68 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,841 боллоо.

Сүүлийн хоногт Сэлэнгэ аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ.

Мөн хугацаанд 353 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байлоаар нийт эдгэрсэн хүний тоо 8,522 боллоо.

Халдварын улмаас 2,527 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 2,000 гаруй хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн-1,931
Хүндэвтэр-475
Хүнд-99
Маш хүнд-22 хүн байна.
Өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 20 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй би

2021-05-06

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэл

2021-05-06

Манай Улсын иргэн бүрд өдөрт 3 ширхэг янжуур тамхи ногдож байна

2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хув

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт