“Нийт 600 мянган тун вакцин манай улсад ирэх хугацаа хойшилсон нь биднээс шалтгаалаагүй”

2021-04-10 Дэд онцлох 1

Коронавируст халдварын эсрэг вакцины нийлүүлэлт хойшилсон гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Тэрбээр “Өнөөдрөөс 15 хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэмд шилсэн. Энэ хугацаанд вакцинжуулалтыг түр хугацаанд хойшлуулсан.

Учир нь дөрөвдүгээр сарын 10, 12-нд тус бүр 300 мянган тун коронавирусийн эсрэг вакцин манай улсад ирэх байсан боловч хойшилсон. Энэ биднээс шалтгаалаагүй. Дэлхий нийтээр вакцин хомстсон энэ үед манай улс вакцин үйлдвэрлэгч орон биш гэх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцины тээвэрлэлт хойшилсон юм.

Анх Синофарм үйлдвэрийн вакцины тун хоорондын зай 28 хоног байна гэх зөвлөмжийг өгсөн тул энэ хугацаанд вакциныхаа хоёр дахь тунг хийлгэх болсон иргэн олон бий.

Үүнтэй холбоотойгоор бид Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины талаарх албан ёсны мэдээллийг БНХАУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс авсан.

Ингэхэд Синофарм вакцины Вероселл вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дотор хийхэд дархлаа тогтцод өөрчлөлт гарахгүй гэж мэдээлсэн” гэв.

“Хэрэв хөл хорионы дараа вакцин хуваарийн дагуу ирвэл өдөрт 60,000-аас дээш хүнийг дархлаажуулна”

Үргэлжлүүлэн “ЭМЯ болон ХӨСҮТ-өөс өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа хатуу хөл хорио тавих саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Учир нь халдвар нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал ихсэж, нас баралтын эрсдэл ч нэмэгдэж байсан юм.

Гуравдугаар сарын 25-наас хойш л гэхэд нийт 25 хүн коронавирусийн улмаас нас барлаа. Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт 20 хүн эмчилгээ хийлгэж байна.

Хэрэв дөрөвдүгээр сарын 26-наас хойш вакцин хуваарийн дагуу нийлүүлэгдвэл 80 цэгийг вакцинжуулалтад зориулж гаргасан.

Бид төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн насанд хүрсэн хүмүүсийг коронавирусийн эсрэг эхний тунгаар бүрэн дархлаажуулсан байх болно.

Ингээд тавдугаар сарын 31-н гэхэд нийслэлийн хүн амыг хоёр дахь тунгаар бүрэн дархлаажуулна гэж төлөвлөсөн.

Бид 15 хоногийн хугацаанд 120-160 цэгийг нэмж байгуулж буй. Ингээд хөл хорионы хугацаа дуусмагц өдөрт 60,000-аас дээш хүний вакцинд хамруулахаар бэлтгэж байна” гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээ

Вакцины 2 тунг хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөг орж эхэлсэн

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн у

2021-05-06

Сурагчдын амралтыг наашлуулж, улсын болон анги дэвших шалгалтыг цуцаллаа

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ы сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах

2021-05-06

“Вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоносон бол тавдугаар сарын 22-ноос хойш орон нутаг руу зорчих боломжтой”

УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариула

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт