Л.Баттөр: Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусах үед нас баралтын тоо нэмэгдэж мэдэхээр байна

2021-04-10 Дэд онцлох 1

Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр “Тохиолдлын тоо нэмэгдэх тусам хүнд болон маш хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаа. Маш хүнд өвчтөнүүдийг хүчилтөрөгчийн хэрэгцээгээр хангадаг. Сард хэрэглэх хүчилтөрөгчийг 7 хоногт хэрэглэж байна. Энэ нь хүнд болон маш хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгааг харуулж байна. Тохиолдлын тоо нэмэгдэх тусам хүндрэл гарах хугацаа болоогүй байдаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусах үед нас баралтын тоо нэмэгдэж мэдэхээр байна.

Олуулаа амьдардаг бол халдварт өртөөгүй гишүүддээ халдвар хүргэх эрсдэл байна. Гэр бүлийн хүрээнд халдвар авч байгаа тохиолдол 45-50 хувь байна. Хамгийн их халдвар тарааж байгаа насныхан 25-54 насныхан байгаа юм. Эдгээр хүмүүс нь ажлын байр, олон нийтийн арга хэмжээ, бусад газруудаас халдвар аваад гэр бүлийн хүрээндээ тарааж байна. Энэ нь 17-оос доош насны хүүхдүүдийн халдвар авч байгаа тохиолдлоор илэрч байгаа. Эдгээр хүүхдүүд нь ихэвчлэн гэртээ цагийг өнгөрөөж байгаа ч нийт халдвар авсан хүмүүсийн таван хүн тутмын нэгийг эзэлж байна.

Тэгэхээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих нь тохиолдлын тоог хянах, нас баралтыг бууруулахад ач холбогдолтой. Коронавируст халдварын 45 орчим хувь нь ямар ч шинж тэмдэггүй илэрдэг. Халдвар илэрчихээд байхад хүмүүс худлаа юм биш үү гэдэг. Хөл хорионы хугацаанд идэвхтэй тандалтыг бид явуулна” гэдгийг хэлэв.

  • Тэг зогсолт хиймээр юм засаг ноёнтонгууд  юу боддог юм бол   сумъяабазар  оюун эрдэнэ нар эмнэлэгт нэг цаг ажиллаад үзвэл юм ойлгох  болов уу эсвэл тархи нь усаар дүүрчихсэн мөнгө албан тушаал хоёроос өөр юм бодох ухаангүй  болчихсон юм болов уж

Холбоотой мэдээ

Вакцины 2 тунг хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөг орж эхэлсэн

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн у

2021-05-06

Сурагчдын амралтыг наашлуулж, улсын болон анги дэвших шалгалтыг цуцаллаа

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ы сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах

2021-05-06

“Вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоносон бол тавдугаар сарын 22-ноос хойш орон нутаг руу зорчих боломжтой”

УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариула

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт