“ЕБС-ийн багш нарын 60 хувь нь ажил хаялтад оролцож байна”

2017-09-21 Нийгэм 0

“Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-оос энэ сарын 21, 26-нд сануулах, ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу өнөөөдөр орон нутгийн бүх сургуулиуд, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 80 хувь нь ажиллахгүй гэдгээ мэдэгдэн хүүхдүүдээ амраалаа.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн багш нар цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ч товлосон хугацаанд хариу өгөөгүй учраас сануулах ажил хаяалт зарлав.

Тус хорооны тэмцэлд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 40 орчим мянган багш нэгдсэн бөгөөд өчигдөр сургуулиудаас эцэг, эхчүүдэд хандан “Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалах, цалин хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор ажлын байрны ажил хаялт хийхээр болсон тул та бүхэн энэ сарын 21-ний өдөр хүүхдээ харгалзан хамгаална уу” гэсэн мэдэгдэл хүргүүлжээ.

Харин өчигдөр БСШУСЯ-наас мэдэгдэл гаргаж, багш нарыг хууль бус үйлдэл хийхгүй байхыг сануулсан бөгөөд өнөөдөр багш нарыг ажил хаялттай холбоотойгоор мэдээлэл хийхээр болсон байна.

Холбоотой мэдээ

Март-8-ны тоглолт, арга хэмжээнүүдийг хойшлуулах саналыг УОК-т хүргүүлжээ

Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. УДЭТ-ын "Анна Каре

2021-03-07

УДЭТ-аас коронавирусын халдвар илэрсэн тул 7-14 хүртэл тоглолт хийхгүй

Улсын Драмын эрдмийн театрын ажилчдаас коронавирусийн халдвар илэрсэн тул тус театрын зүгээс гуравду

2021-03-07

Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхлэхэд 4 сар үлдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудл

2021-03-07

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...