Засаг дарга том хүүдээ хамгийн хүнд ял оноохыг хүслээ

2017-09-21 Нийгэм 0

БНСУ-ын Кёнги аймгийн засаг дарга, нэрт улс төрч Нам Кёнг Пил хүүгийнхээ холбогдсон хэрэгтэй холбогдуулан ард иргэдээсээ уучлалт хүссэн талаар “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Тэрбээр Парисаас эх орноо зорьж, Олон Улсын “Инчон” нисэх онгоцны буудалд газардуутаа хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Тэрээр “Миний хүү байж боломгүй гэмт хэрэг үйлдсэн. Би түүнд хуулийн дагуу хамгийн хүнд ял оноохыг хүсч байна.

Эцэг хүний хувьд хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйдээ намайг захирагчаар сонгосон Кёнги дүүргийн 10 сая гаруй иргэнээс уучлалт хүсч байна. Энэ хэрэгтэй холбогдуулан манай намын зүгээс надад хүлээлгэх бүх шийтгэлийг би хүлээж авна. Надад уучлаарай гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна” гэжээ.

Түүний 26 настай том хүүг мансууруулах төрлийн метафетамин бодис хууль бусаар хил давуулж худалдсан, худалдан авч, хэрэглэсэн зэрэг хэрэгт холбогдуулан баривчилжээ. Залуу Намд шээсний шинжилгээ хийж, хар тамхи хэрэглэснийг тогтоосон байна. Тэрээр Хятадад аялсан бөгөөд 4 орчим грамм хориотой бодис худалдан авчээ.
Мөн Нам мансууруулах төрлийн бодис хэд хэдэн удаа худалдан авснаа хүлээн зөвшөөрсөн байна. Цагдаагийнхан Сөүл дэх гэрээс нь мансууруулах төрлийн бодис хурааж авчээ. Тэрбээр 2014 онд цэргийн алба хаах хугацаандаа цэрэг зодсоны улмаас цэргийн шүүхээс найман сар хорих ялаар шийтгүүлж байсан аж.

Кёнги аймгийн засаг дарга Нам Кёнг Пил нь улс төрчдийн дунд рейтинг өндөртэй, ирэх жил болох засаг даргын сонгуульд дахин өрсөлдөхөөр бэлтгэж байжээ.

Холбоотой мэдээ

Улаанбаатарын түгжрэлийг шийдэхийн тулд Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар зээлэв

Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөлөөс нийслэлд тогтвортой зам, тээврийн цогц тогтолцоо бий болгох, тү

2021-06-24

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич боллоо

ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Тэргүүлэгчдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны хурлаар Монгол

2021-06-24

Энэ сарын 3-нд 20 тонн ноолуур тээвэрлэн Улаанбаатараас хөдөлсөн машин Италид очжээ

2021 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн 20 тонн угаасан түүхий ноолуур ачсан т

2021-06-24

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль