889 хүнээс коронавирусийн халдвар илэрч, таван хүн нас барлаа /04.19/

2021-04-19 Нийгэм 0

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 12,384 хүнээс шинжилгээ авах явцад 889 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 22,884 болж байна. 889 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол бусад нь дотоодод бүртгэгдсэн бөгөөд

– 767 нь Улаанбаатар хотод,

-118 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 524 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 12,401 боллоо.  Халдварын улмаас 3,366 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

-Хөнгөн 2,193

-Хүндэвтэр 869

-Хүнд 241

-Маш хүнд 63 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг.

Өнгөрсөн хоногт таван нас баралт/34, 57, 61 настай эрэгтэй, 75, 55 настай эмэгтэй/ бүртгэгдлээ. Нас барсан таван хүний дөрөв нь нийслэлд, нэг нь Завхан аймагт эмчилгээ хийлгэж байсан.

Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй би

2021-05-06

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэл

2021-05-06

Манай Улсын иргэн бүрд өдөрт 3 ширхэг янжуур тамхи ногдож байна

2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хув

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт