“Элькондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Цог таалал төгсжээ

2021-04-19 Нийгэм 0

Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, рок поп хөгжмийн сэргэн мандалтыг тунхагласан “Хөх тэнгэр”, “Шигтгээ”, “Элькондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Болдын Цог 2021 оны дөрөвдүгээр сарын 18-нд таалал төгсжээ.

Тэрбээр урлагийн салбарт 30 гаруй жил тасралтгүй хүчин зүтгэхдээ “Жирийн монгол охин”, “Агшин”, “Хүүхэд нас”, “Охин минь дээ”, “Бүсгүй минь” зэрэг олон сайхан дуунуудаараа монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон уран бүтээлч байлаа.

Б.Цог саяхан хорт хавдар өвчинтэй тэмцэж, яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаа нь амжилттай болж, бие нь тэнхрээд байсан юм.

Б.Цог нь монголчуудын зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй би

2021-05-06

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэл

2021-05-06

Манай Улсын иргэн бүрд өдөрт 3 ширхэг янжуур тамхи ногдож байна

2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хув

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт