Ц.Нямдоржийн автомашины улсын дугаарын талаарх мэдээлэл smartcar.mn дээр өөрчлөгджээ

2021-04-19 Нийгэм 0

Хууль зүйн сайд асан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн унаж явсан “УБҮ 0052” улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөрчлүүдийн талаар бид Баасан гарагт мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр буюу гурван өдрийн дараа түүний машины мэдээлэл smartcar.mn дээр өөрчлөгджээ.

Тодруулбал, smartcar.mn сайтад “0052УБҮ” улсын дугаарыг оруулахад 2018 оны Toyota Land Cruisser 200 маркийн машины мэдээлэл гарч ирж байсан бол өнөөдөр 2016 оны Lexus 570 гэсэн мэдээллээр солигдсон байна.

“0052 УБҮ” улсын дугаартай автомашины талаарх smartcar.mn-ий мэдээлэл 2021.04.16

“0052 УБҮ” улсын дугаартай автомашины талаарх smartcar.mn-ий мэдээлэл 2021.04.19

Smartcar.mn цахим сайтыг Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас 2018 онд хэрэглээнд нэврүүлсэн бөгөөд автотээврийн хэрэгсэлтэй холбоотой 9 төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн платформ билээ.

Сүүлийн үед нөлөө бүхий хүмүүстэй холбоотой мэдээлэл гарсны дараа энэ мэт олон нийтэд нээлттэй мэдээллийг засварласан тохиолдол хоёр дахиа гарч байна.
Үүний өмнө Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы гэргий Улаан бүсэд нэвтэрсний дараа түүний хийлгэсэн вакцины талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Гэвч энэхүү үйл явдлаас хойш eMongolia цахим сайт вакцины талаарх нийтэд ил байсан мэдээллийг хаалттай болгон өөрчилсөн юм.

 

Холбоотой мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй би

2021-05-06

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэл

2021-05-06

Манай Улсын иргэн бүрд өдөрт 3 ширхэг янжуур тамхи ногдож байна

2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хув

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт