УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан уу?

2021-04-19 Нийгэм 0

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “19-ийн үйлчилгээний төв”-ийн урд авто замын зорчих хэсэгт автомашин шатсан осол өчигдөр гарлаа.

Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 18-ны 22:55 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид нэг км замыг туулан 22:58 цагт очиход иргэн Д-ийн “Ниссан Тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Харин энэхүү ослыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гаргасан хэмээх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Ослыг хэн үйлдсэн талаар мэдээлэл алга байна. ЦЕГ-аас тодруулах нь зүйтэй” гэсэн юм. ЦЕГ-аас “Уг ослын талаар шалгаж байгаа. Жолооч нь хэн байсныг одоогоор мэдэхгүй байна” гэв.

Түүнчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын Б.Пүрэвдорж өчигдөр шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасны улмаас ГССҮТ-д хүргэгдсэн хэмээн мэдээлээд байна.

 

Холбоотой мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй би

2021-05-06

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэл

2021-05-06

Манай Улсын иргэн бүрд өдөрт 3 ширхэг янжуур тамхи ногдож байна

2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хув

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт