NASA анх удаа дэлхийгээс өөр гарагийн тэнгэрт дрон нисгэж чадлаа

2021-04-19 Дэлхийд 0

АНУ-ын сансар судлалын байгууллага NASA бага оврын дроныг Ангараг гарагийн тэнгэрт нисгэж чадсанаа дөнгөж сая мэдээллээ.

Ingenuity нэртэй жижиг дрон ердөө нэг минут хүрэхгүй хугацаанд нисээд амжилттай газардсан байна. Гэхдээ энэ нь хүн төрөлхтөн дэлхийгээс өөр гарагийн тэнгэрт өөрийн бүтээсэн техникийг нисгэсэн анхны тохиолдол тул түүхэнд бичигдэх үйл явдал юм.

Ангараг гарагийн тойрог замд байгаа хиймэл дагуул дроны төлөвийг дэлхий рүү дамжуулснаар туршилт амжилттай болсныг мэдсэн байна.

NASA цаашдаа илүү урт нислэг үйлдэж, дроныхоо чадварыг хязгаарт нь тултал шалгах юм.

Ангараг гарагийн тэнгэрт дрон хөөргөх амар биш. Тус гарагийн агаар мандал нь маш сийрэг, дэлхийн агаар мандлын нягтын ердөө 1 хувьтай тэнцэх нягттай.

Тиймээс агаарт хөөрөхийн тулд дрон илүү их хүч гаргана гэсэн үг. Ingenuity дроны жин маш бага, сэнс нь маш хурдтай эргэдэг нь ийм учиртай.

Тодруулбал сэнс нь минутад 2,500 удаа эргэдэг ажээ.

Өнөөдрийн туршилт амжилттай болсон нь цаашид сансрын дрон хэмээх технологийн шинэ салбар хөгжих эхлэлийг тавьж байна.

NASA дараагийн ээлжинд Санчир гарагийн Титан нэртэй сар руу илгээх судалгааны станцдаа дрон багтаахаар төлөвлөжээ. Уг аялал 2030-аад оны дундуур эхлэх юм.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

Худал мэдээлэл тараасан Өмнөд Солонгосын сүүн бүтээгдэхүүний компанийн ерөнхийлөгч огцорлоо

Өмнөд Солонгосын зах зээлд орлогоороо гуравт жагсдаг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Namyang Dairy

2021-05-04

Дэлхийн цуутай баян хосууд 27 жилийн дараа салах болсноо мэдэгдэв

Дэлхийн хамгийн баян хосуудын нэг Билл болон Мелинда Гэйтс нар 27 жил хамт амьдарсны эцэст салах

2021-05-04

ОХУ-ын тал Спутник V вакцинаа үйлдвэрлүүлэхээр Хятад улсаас тусламж хүсжээ

Спутник V вакцины эрэлтийг хангаж дийлэхгүй байгаа ОХУ-ын тал Хятадын үйлдвэрлэгч компаниудад ха

2021-05-03

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт