С.Бямбацогт: УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна

2021-04-20 Дэд онцлох 0

УИХ‑ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлэж байна.

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин нэр дэвших нь Үндсэн хууль хууль зөрчинө гэдэг дүгнэлт гаргасан билээ. Хэрэв УИХ цэцийн уг шийдвэрийг хүлээн авбал Ерөнхийлөгчийн тухай хууль дахь нэр дэвшигчид тавигдах шаардлагатай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа. Энэ тохиолддолд аливаа сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглодог заалтыг зөрчих болчихоод байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Цэцийн шийдвэрийг яагаад ийм хурдан хугацаанд УИХ-аар хэлэлцэх болов. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг бүгд хамтраад баталж байх үед С.Бямбацогт гишүүн өмнө нь сонгогдож байсан бүх хүн дахин нэр дэвшиж болно гээд ярьж байгаа бичлэг байгаа. Ямар амаараа болно гээд ямар амаараа болохгүй гэж хэлдэг юм бэ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Цэц 24 цагийн дотор дүгнэлтээ УИХ-д ирүүлэх ёстой юм билээ. Энэ дагуу дүгнэлтээ ирүүлснээр хэлэлцэж байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчтэй холбоотой хэсгийг 2025 оны долоодугаар сараас хэрэгжүүлээр заасан байсан. Хэлэлцүүлгийн явцад тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга энэ өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлүүлье гэдэг санал гаргасан. Энэ саналын дагуу өөрчилсөн. Тухайн үед өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвшиж болно гэж ойлгогдож байсан. Гэтэл хууль хэрэгжих явцад тодорхой хүмүүс цэцэд гомдол гаргаснаар Үндсэн хууль зөрчиж байна гэдэг дүгнэлт гаргасан юм билээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болдоггүй зохицуулалттай. Энэ заалтыг яах гэж байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: УИХ-ын тухай хуульд сонгуулийн жил өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалт байдаг. Бусад хуулийн тухайд ч энэ зарчмыг баримталж ирсэн. Гэхдээ нэгэнт нөхцөл байдал үүссэн болохоор сонгуулийн тухай хуулиа цэгцэлж нэг талдаа гарахгүй бол болохгүй нөхцөл байдаал үүсээд байгаа учраас өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрох, сурталчилгаа явуулах гээд олон ажлууд бий. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн хуулиа цэгцэлж авахгүй бол маш богино хугацаа үлдээд байна. Хууль нь тодорхой бус нөхцөлд сонгууль явуулж болохгүй.

Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд богино хугацаанд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна.

Хүлээж авахгүй бол цэцийн Их суудлын хуралдаан болтол харна. Ийм л нөхцөл байдалд байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Ямар ч үед Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэцэж байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгчөөс санал авдаг. Энэ хуулийг хэлэлцэж байх хугацаандаа Ерөнхийлөгчөөс санал авсан уу.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 30.2 дахв заалт нь зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг агуулгаар явсан. Өмнө нь хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс шинэ эрх зүйн орчин бүрдсэн гээд дахин буюу гурав дахь удаагаа дэвшиж болох юм уу гэж асуухад болохгүй гэж хариулж байсан. Тийм болохоор ойлголтоо нэгтгэсэн юм байна гэж ойлгосон.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газраас маш том бүрэлдэхүүн орж ажилласан. Тамгын газрын дарга нь өөрөө ч байсан. Тэндээс гарсан саналын 80-90 хувийг нь хуулийн төсөлд оруулсан.

Энэ хуулийг хэлэлцэж байх үеэр Ерөнхийлөгчөөр өмнө нь болон одоо ажиллаж байгаа хүмүүсийн дахин нэр дэвшиж болох эсэх тухай эрхийн асуудал яригдаагүй байдаг. Энэ асуудлыг Үндсэн хуулийн агуулгаараа явуж байгаа гэж бодоод хуулийг баталсан. Яг сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үед энэ асуудлыг хөндөөгүй.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

Вакцины 2 тунг хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөг орж эхэлсэн

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн у

2021-05-06

Сурагчдын амралтыг наашлуулж, улсын болон анги дэвших шалгалтыг цуцаллаа

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ы сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах

2021-05-06

“Вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоносон бол тавдугаар сарын 22-ноос хойш орон нутаг руу зорчих боломжтой”

УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариула

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт