Зарим өндөр даваа, гүвээ тээврийн хэрэгслийг НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ болох эрсдэл үүсч болзошгүй!

2017-09-21 Нийгэм 0

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурах цаг агаарын урьдчилсан мэдээтэй байна.

Дээрх байгалийн таагүй үзэгдлээс шалтгаалан замын үзэгдэх орчин хязгаарлагдах, зорчих хэсгийн гадаргууд хальтиргаа гулгаа үүсэх, зарим өндөр даваа, гүвээ тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжгүй болох зэрэг эрсдэл үүсч болзошгүй.

Иймд орон нутагт зорчиж буй жолооч нарт дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах. Зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх,

Замын гадаргуу, тээж яваа ачаа, тээврийн хэрэгслийн онцлогт хурдаа тохируулан явах,
Аюулгүй байдлаа хангаж жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг хэрэглэх,

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож зайлшгүй зогсолт хийхдээ аюулгүй байдлыг хангаж зорчих хэсгийг чөлөөлж, ослын зогсолтын тэмдэг, ослын дохионы гэрлийг зайлшгүй хэрэглэх,

Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд гэрлийг шилжүүлж аюулгүй байдлыг хангах.

Ургац хураалт, тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслүүд “Ачаа тээвэрлэх журам”-г баримтлах зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлнэ үү.

Замын цагдаагийн албанаас байнгын хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах, албаны болон хувийн бэлтгэлийг сайтар хангах, ажлын багаж, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах зэрэг ажлын чиглэл хүргүүлж, иргэд олон нийтэд замын нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлж байхыг үүрэг болголоо.

Эх сурвалж: ЗЦА

Холбоотой мэдээ

7 сарын 1-ний дотор бүх иргэдийг вакцинд хамруулна

Улсын онцгой комиссын хурал дуусаж, Төрийн ордны А танхимд вакцины тухай мэдээлэл өглөө. Нэг ха

2021-03-08

УОК: “Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй”

Өнөөдөр вакцинжуулалт болоод коронавирусын талаар УОК-оос хийсэн мэдээллийн хүрээнд: "Бүх ний

2021-03-08

Т.Чимгээ: “Миний амьдралын таван жилийг эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохироосон”

Т.Чимэгээ нартай холбоотой С.Зоригийн амь насыг хөнөөсөн байж болзошгүй хэрэгтэй холбоотой шүүх хура

2021-03-08

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...