Суудлын бүс зүүгээгүй Ц.Нямдоржийг 20,000, Засгийн газрын авто баазыг 500,000 төгрөгөөр торгожээ

2021-04-20 Нийгэм 0

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж буй бичлэгийг нэгэн иргэн ил болгосон.

Тэрбээр 0052 УБҮ дугаартай “Lexus” загварын машин жолоодож явахдаа явган зорчигч руу шавхай үсэргэн, шаардуулж байж уучлалт гуйж байгааг бичлэгт харуулсан байв.

Уг бичлэгт Ц.Нямдорж суудлын бүсээ зүүгээгүй нь тод харагддаг. Тэгвэл замын хөдөлгөөнд оролцохдоо суудлын бүс зүүгээгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд асанг хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгосон байна.

Мөн иргэдийн зүгээс түүнийг машиндаа хуурамч дугаар зүүсэн гэх мэдээлэл гаргасныг бид нягталж үзсэн билээ.

smartcar.mn сайтаас машины дугаарыг шалгахад 0052 УБҮ улсын дугаар нь “Lexus” бус “Land Cruiser 200” загварын машиных болох нь илэрсэн юм.

Тэгвэл хууль зүйн сайд асаны унаж явсан машины дугаар солигдсон асуудалд Засгийн газрын авто баазад хариуцлага хүлээлгэхээр болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас Засгийн газрын авто баазад Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцон 500 мянган төгрөгөөр торгохоор болсон байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.13-т “Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу тус байгууллагад торгууль ногдуулсан байна.

Холбоотой мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй би

2021-05-06

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэл

2021-05-06

Манай Улсын иргэн бүрд өдөрт 3 ширхэг янжуур тамхи ногдож байна

2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хув

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт