Хатан хаан II Элизабет өнөөдөр 95 нас хүрнэ

2021-04-20 Дэлхийд 0

Хатан хаан II Элизабетийн 95 насны ой өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд тохиож байна.

Гэхдээ түүний нөхөр, Эдинбургийн гүн Филиппийн оршуулгаас хойш хоёр долоо хоногийн хугацаанд гашуудал зарласан учир насны ойн баяраа тэмдэглэхгүй гэж NBC мэдээлэв.

Хатан хаан жил бүрийн төрсөн өдрөө 4-р сарын 21-нд гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэж, олон нийт зургаадугаар сард тэмдэглэдэг уламжлалтай байдаг билээ.

Тэрээр энэ жил ойр дотнын хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ үдийн хоол идэх байх гэж Британийн “Телеграф” сонин мэдээлэв. Мөн хатан хааны төрсөн өдрөөр Лондонд үдийн цагаар сонсогддог уламжлалт буудлагын ёслолыг хоёр дахь жилдээ цуцалжээ. Өнгөрсөн жил хатан хаан коронавирусын цар тахлын улмаас буудлагын мэндчилгээг цуцлахыг өөрөө хүссэн юм. Мөн өнгөрсөн оны 6-р сард зохион байгуулагддаг олон нийтийн төрсөн өдрийн баярыг цар тахлын улмаас цуцалсан билээ.

Сонирхуулахад, Элизабет Александра Мэри Виндзор нь 1926 оны 4-р сарын 21-ний 02:40 цагт /аавын аав/ өвөө, Георгий V хааны үед мэндэлжээ.

 

Холбоотой мэдээ

Худал мэдээлэл тараасан Өмнөд Солонгосын сүүн бүтээгдэхүүний компанийн ерөнхийлөгч огцорлоо

Өмнөд Солонгосын зах зээлд орлогоороо гуравт жагсдаг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Namyang Dairy

2021-05-04

Дэлхийн цуутай баян хосууд 27 жилийн дараа салах болсноо мэдэгдэв

Дэлхийн хамгийн баян хосуудын нэг Билл болон Мелинда Гэйтс нар 27 жил хамт амьдарсны эцэст салах

2021-05-04

ОХУ-ын тал Спутник V вакцинаа үйлдвэрлүүлэхээр Хятад улсаас тусламж хүсжээ

Спутник V вакцины эрэлтийг хангаж дийлэхгүй байгаа ОХУ-ын тал Хятадын үйлдвэрлэгч компаниудад ха

2021-05-03

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт