Дэлхийн хамгийн баян эмэгтэй 94 насандаа таалал төгслөө

2017-09-22 Нийгэм 0

Манай дэлхийн хамгийн баян эмэгтэйд тооцогддог, L’Oreal брэндийн өв залгамжлагч Лилиан Беттэнкурт өнгөрсөн Лхагва гарагт 94 насандаа таалал төгссөн байна.

Тэрээр $42.5 тэрбумын хөрөнгөөр Forbes сэтгүүлээс гаргасан нийт баячуудын жагсаалтын 15 дугаарт, эмэгтэйчүүдийн тэргүүнд бичигддэг байсан юм.

Беттэнкуртын эцэг Евгени Шюллер 1909 онд анх үсний будаг үйлдвэрлэдэг компани байгуулж байсан нь яваандаа L’Oreal группын үндэс болсон байна. Одоо L’Oreal нь дэлхийн хамгийн том косметикийн компанид тооцогддог.

Шюллерийн цорын ганц охин болох Беттэнкурт 1957 онд эцгийгээ нас барахад хөрөнгийг нь өвлөж авсан юм.

Одоо түүний хөрөнгийг охин Франсуа Беттэнкурт-Мэйерс нь өвлөж авах гэнэ.

Беттэнкурт хатагтайн амьдралын сүүлийн 10 жилд түүний хөрөнгө мөнгөтэй холбоотой маргаан өрнөж байв. Өндөр насалж, өвчтэй болсон хатагтайн хөрөнгийг түүний ойр шадар хүмүүс зүй бусаар ашиглаж байгаа тухай шүүхийн маргааныг охин нь эхлүүлж, эцэстээ ялалт байгуулан бүх хөрөнгийг нь хяналтдаа авсан юм.

Түүний дотор Францын ерөнхийлөгч асан Николья Саркозигийн сонгуулийн ажиллагаанд Беттэнкуртын мөнгийг хууль бусаар зарцуулсан гэх яриа хүртэл гарч байжээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

Нэр бүхий дуучдын ярьсан бичлэгтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Цахим орчинд “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин Б.Сэрчмаа нар бэлгийн хүчирхийллийн

2021-04-11

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...