Сургуулийн нурангин дороос нэг охин амьд гарчээ

2017-09-22 Нийгэм 0

Мехико хотод газар хөдлөлтийн үеэр нэгэн бага сургуулийн барилга нурснаас болж, 21 хүүхэд, насанд хүрсэн таван хүн амиа алдсан тухай Мексик улсын засаг захиргаанаас мэдээллээ. Үүнээс гадна нэг охин нуранги дороос амьд гарсан байна. Одоогийн байдлаар Мексикт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 230 гаруй хүн амиа алдаад байгаа аж. Үүнээс гадна амиа алдагсдын тоо цаашид өсөх төлөвтэй байна.

Мексикийн төвийн хэсгийн ихэнх мужид томоохон сүйрлүүд учирсан. Орон даяар хэдэн арван барилга нурсан байна. Тухайлбал, мөргөлийн үеэр газар хөдөлж, сүм нурсан тохиолдол ч гарчээ. Энэхүү байгалийн гамшгийн улмаас 209 сургууль эвдэрч, 15 нь бүрэн нурсан байна. Мехикод олон гэр бүл, ялангуяа хүүхэдтэй айлууд дахин газар хөдлөх вий хэмээн айсандаа цэцэрлэгт хүрээлэн, гудамжид хоногложээ. Үүнээс гадна 3.8 сая хүн гэрэл, цахилгаангүй болсон тухай өмнө нь мэдээлсэн.

Газар хөдлөлт мягмар гарагийн 13:14 цагийн үед гарсан. Энэ үеэр олон мянган хүнийг яаралтай гадагш гаргасан аж.

Газар хөдлөлтийн голомт нийслэл Мехикогоос 120 км-ийн зайд орших Пуэбла мужийн Атенсинго хотоос холгүйхэн 51 км-ийн гүнд мэдрэгдсэн тухай АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ.

Мехикогийн аврах албаныхан 10 мянга орчим хүний аминд хүрсэн аймшигт газар хөдлөлтийн 32 жилийн ойг тохиолдуулан гамшгийн үр дагавартай тэмцэх сургуулилт явуулах үеэр энэхүү газар хөдлөлт тохиожээ.

СУРГУУЛЬД ЮУ ТОХИОЛДСОН БЭ?

Мехикогийн өмнөд дүүргийн Энрике Ребсамен дунд сургуулийн барилга бүрэн нуржээ. Мексикийн Боловсролын сайд Аурелио Нуньогийн хэлснээр барилгаас 11 хүнийг аварсан бөгөөд хоёр хүүхэд, нэг том хүн сураггүй алга болсон гэнэ.

Ингээд нийтдээ 21 хүүхэд амиа алдсан байна. Орон нутгийн хэвлэлд үүнээс ч олон хүүхэд сургуулийн барилгад даруулж амиа алдсан гэж бичиж байна. Харин сургуулийн барилгын нурангийг 500 цэрэг, 200 цагдаа, түүнчлэн сайн дурынхан ухаж байна. Нуранги дороос амьд үлдсэн охины нэрийг зарлаагүй аж. “Ройтерс” агентлагт бичсэнээр аврагчид нурангин доороос гараа хөдөлгөж байгаа хүүхдийг олж харсан гэнэ. Түүнчлэн аврах ажиллагааны үеэр гэмтэж бэртсэн хүмүүст тусгай шахуургын тусламжтайгаар ус өгчээ.

МЕКСИКТ ЯАГААД ГАЗАР ИХ ХӨДӨЛДӨГ ВЭ?

Үүний гол хариулт нь тус улсын газар зүйн байрлалтай холбоотой. Тус улс Номхон далайн “галт бүс”, Номхон далайн цагариг хэмээн алдаршсан газар идэвхтэй бүсэд байрладаг. Энэхүү цагариг Номхон далайн периметрийн дагуу, Азийн зүүн эрэг, Хойд, Латин Америкийг хоёуланг нь хамардаг аж.

“Дэлхийд гардаг газар хөдлөлтийн бараг 90 хувь нь (хамгийн хүчтэй газар хөдлөлтийн 80 хувь) галт бүс орчимд тохиодог” хэмээн Перугийн Газар хөдлөлт судлал, геофизикийн хүрээлэнгийн захирал Эрнандо Тавера “BBC” агентлагт мэдээлжээ.

Баруун хэсэгт Мексикээс гадна Эквадор, Чили, АНУ, Перу, Болив, Колумб, Панам, Коста-Рика, Никарагуа, Сальвадор, Гондурас, Гватемал, Канадын зарим хэсэг “галт бүс’’-эд ордог байна.

“Номхон далайн ёроолд хэд хэдэн тектоник хавтан байрладаг бөгөөд “галт бүс” орчимд газар хөдлөлтийн идэвх өндөр байдаг нь тэдгээрийн сэлгэх хөдөлгөөн, бие биедээ даралт учруулах зэрэгтэй холбоотой. Үүнээс болж чөлөөлөгдөхөд шаардлагатай эрчим хүч хуримтлагддаг” хэмээн Тавера хэлжээ.

Үүнээс гадна “галт бүс” орчимд дэлхийн сөнөсөн болон ажиллагаатай галт уулсын 75 гаруй хувь нь байрладаг. Энд нийт 452 өрх тоологддог аж. Мексикийн хувьд үүнээс хоёр долоо хоногийн өмнө Чьяпас мужид Тонал хотоос зүүн урагш 137 км-т газар хөдлөлтийн голомт мэдрэгдсэн. Энэ үеэр Попокатепетль галт уулын ойролцоох сүмд шашны ёслол болж байсан бөгөөд 15 хүн амиа алджээ. Газар хөдлөлтийн улмаас галт уул ч бага хэмжээгээр оргилсон. Пуэбла мужийн Атцала хотод хүүхэд адислах үеэр сүм нурж, дөнгөж төрсөн нярайтай нийлээд 11 хүн амиа алдсан байна.

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт 815 шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуу

2021-05-08

Тавдугаар сарын 9-нд монгол цэргүүд Улаан-Үдэд парад алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиох гэж байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол

2021-05-08

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль