Даваад л гарах өвчний төлөө дааж давшгүй их ачааг битгий үүрээрэй

2021-04-28 Зөвлөгөө 0

Халдвар авсан мэт санаа зовох нь, улс төржих нь, халдвар авсан нэгний өмнөөс сэтгэлээрээ өвдөх нь өнөө цагийн шинэ гашуудал болж. 

Covid-19-өөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр амны хаалт хэрэглэх, дархлаагаа дэмжих, сэтгэл санаагаа тайван байлгах гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулсаар байгаа. Гэтэл бид сэтгэл зүй гэх гарт баригддаггүй ч хамгийн чухал биеийн эрхтнээ өвчлүүлж буйгаа ойлгохгүй байна. 

Жишээ нь Герман улсын Сангийн сайд “Улс орныхоо санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулж чадахгүй нь”  гээд захиа бичиж үлдээгээд амиа хорлосон хэрэг гарч байв. АНУ-д сэтгэл гутрал, БНХАУ-д гэр бүл салалт маш их нэмэгдэх болсныг гадны хэвлэлүүд онцлох болсон. Онцгой байдлын энэ хүнд хэцүү үе, шар хар, бор гэлтгүй бүх улс орнуудын хүмүүсийн сэтгэлзүй маш эмзэг байна. 

Даваад л гарах өвчний төлөө дааж давшгүй их ачааг битгий үүрээрэй. 

Цахим орчинд бухимдах, маскаа хоёр, гурваар нь давхарлан зүүх, буруу хооллох, хэт их идэх гэх мэт янз бүрийн байдлаар стесст орсон түгшүүртэй байдал ажиглагдана.  

Бид зөвхөн биеэрээ тусгаарлагдсанаас биш сэтгэлээрээ тусгаарлагдаагүйг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөл хорионд орсон энэ үед гэр бүлийн хүмүүс хамгийн түрүүнд бие биедээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх ёстой юм.

Тиймээс та бүхнийг өөрийн сэтгэлзүйрүү нэг өнгийж бүх стресс, санаа зовнилоосоо түр амсхийхийг Amjilt.news-ийн мэдээний алба уриалж байна. 

Сэтгэл санаагаа тайван байлгах аргууд:

Амьсгалын дасгал хийгээрэй.

Гараа хэвлийн тус газраа тавь, тэгээд гүнзгий амьсгаа аваарай. Ингэхдээ таны гар амьсгал авах тутам хэрхэн өргөгдөж буйг мэдрээрэй. Дараа нь амьсгаагаа аажмаар гаргаарай. Энэ дасгалыг тайвширтлаа үргэлжлүүлэн хийгээрэй.

Сэтгэлийн тогтворгүй байдал, хямралаа дасгал хөдөлгөөн хийж даван туулаарай.

Эрч хүч гаргаж, эрчимтэй амьсгалахын тулд та юу хийх боломжтой вэ? Тэгвэл та гүйж харайж, алхаж, ванн зүлгэж, бүжиглэж, шатаар өгсөж уруудан гүйвэл яаж байна?Дасгал хөдөлгөөн гэдэг сэтгэлийн хямрал, тавгүйтлээс ангижирч, сэргэлэн цовоо болоход туслах хамгийн шилдэг арга юм.

Булчингаа чангал. 

Нүдээ аниад, бүх биеийн булчингаа 5 секунд орчим хүчтэй чангал. Дараа нь булчингаа буцаагаад 10 секунд орчим тавирааж амраа. Энэ үед та амарсан мэдрэмжийг авах болно. Чангалах, суллах гэсэн энэ давтамжийг дахин давтан хийгээрэй.

Сайхан хөгжим сонсоорой.
Нүдээ аниад, бүх анхаарлаа сонсож буй хөгжимдөө хандуул. Таны анхаарлыг сарниулсан элдэв бодолдоо “Би одоо тайвширмаар байна. Дараа нь та нарт санаа тавина” гэж хэлээд тэднийг бүү анзаар.

Холбоотой мэдээ

“Жирэмслэхээр төлөвлөж буй хугацаанаасаа 2-3 долоо хоногийн өмнө вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байх нь зөв”

АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг жирэмсэн эхчүүд COVID-19-ий

2021-05-07

“Вакцины бүтэн тун авсан бол ямар ч үед PCR өгөх шаардлагагүй”

Дархлаа судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Г.Батбаатар ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцон,  вакц

2021-05-06

Эрч хүчтэй долоо хоногийн зурхай /05.03-05.10/

Энэ долоо хоногт орд хамаарахгүй хүн бүр ажил болон амьдрал дээрээ эрч хүчээр дүүрэн байх нь. Та б

2021-05-03

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль