Шуурхай: НИТХ-ын ШИНЭ ДАРГЫГ нууц санал хураалтаар тодруулна

2017-09-22 Нийгэм 0

Тооллогын комиссын таван гишүүн хуралдаж НИТХ-ын даргыг сонгох журмыг танилцууллаа.

Тооллогын комисст н.Батсүмбэрэл, н.Мөнхчулуун, н.Цацралтуяа зэрэг таван хүн багтаж байгаа.

Журмын дагуу санал хураалтыг нууцаар явуулах бөгөөд 50+1 саналаар НИТХ-ын даргыг сонгохоор болж хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.

НИТХ XI хуралдаан түр завсарлаад үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын шинэ даргыг сонгоно.

Д.Баярсайхан, С.Амарсайхан нарыг НИТХ-ийн шинэ даргад нэр дэвшүүлээд байгаа юм.

 

Нэр дэвшигч Д.Баярсайхан 1992 оноос хойш дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр олон удаа сонгогдсон.

Өдгөө НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргаар ажилладаг.

 

Нэр дэвшигч С.Амарсайхан НИТХ төлөөлөгч. “Оюуны Ундраа” группын ерөнхий захирлын албыг хашдаг.

Тэрбээр 1998-2000 онд АНУ-ын Бизнесийн Удирдлага, эрх зүйн дээд сургуулийг дүүргэсэн.

Холбоотой мэдээ

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буур

2021-04-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боаогийн чуулга уулзалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилий

2021-04-20

НМХГ-ын 515 албан хаагч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зор

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...