2030 онд Хятад улс 50 сая тарган хүүхэдтэй болох тооцоо гарчээ

2017-09-22 Нийгэм 0

Бээжингийн Их сургуулийн судлаачдын тооцоолсноор одоогийн хандлага хэвээр хадгалагдаж, арга хэмжээ авахгүй бол Хятад улсын сургуулийн насны илүүдэл жинтэй буюу тарган хүүхдийн тоо 2030 онд 50 саяд хүрэх тооцоо гарчээ.

1985 онд тус улсын 7-18 насны илүүдэл жинтэй хүүхдийн тоо 6.2 сая байсан бол 2014 онд 35 сая болж өссөн байна.

Судалгааг удирдсан Ма Гуаншэнь “Хэрвээ арга хэмжээ авахгүй бол 2030 онд Хятад улс 50 сая тарган хүүхэдтэй болно. Нийт хүүхдүүдийн 28 хувь болохоор байна” гэж тайлбарлажээ.

Мөн хамгийн аюултай нь энэ хандлага сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд илэрч эхэлснийг тэр бас хэлсэн юм. “1985 онд сургуулийн өмнөх насны буюу 7 хүртэл насны таргалалттай хүүхдийн тоо 1.4 сая байжээ. Гэтэл өнөөдөр энэ тоо 4.8 саяд хүрсэн байна” хэмээн Ма судлаач ярьжээ.

Тоо баримтаас харвал таргалах хандлага хотын хүүхдүүдэд түлхүү, тэр дотроо охидоос илүү хөвгүүдэд илүү илэрч байгааг бас онцолсон байна.

Үүнээс болоод хүүхдүүдийн дунд цусны даралт нэмэгдэх, цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэх өвчлөл нэмэгдэж байгаа гэнэ.

Эх сурвалж: Sina.Com

Холбоотой мэдээ

Март-8-ны тоглолт, арга хэмжээнүүдийг хойшлуулах саналыг УОК-т хүргүүлжээ

Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. УДЭТ-ын "Анна Каре

2021-03-07

УДЭТ-аас коронавирусын халдвар илэрсэн тул 7-14 хүртэл тоглолт хийхгүй

Улсын Драмын эрдмийн театрын ажилчдаас коронавирусийн халдвар илэрсэн тул тус театрын зүгээс гуравду

2021-03-07

Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхлэхэд 4 сар үлдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудл

2021-03-07

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...