У.Хүрэлсүх: Ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө нэр дэвшиж байна

2021-05-02 Улс төр 0

МАН-ын Удирдах Зөвлөл болон Бага хурал өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр дэмжлээ.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Надад итгэл хүлээлгэж, өндөр хариуцлага үүрүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн МАН-ын мянга мянган гишүүд, намын Бага хурлын журмын нөхөд та бүхэндээ гүн талархаж байна. Миний бие нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Нийгэмд шударга ёсыг тогтоох сайн засаглалыг бий болгохоор олон жил бид ярьж, зохих арга хэмжээ авсан боловч санасан хэмжээнд хүрч чадсангүй. Шударга ёс тогтсон нийгэмд хүн хүсэл мөрөөдөлтэй, ирээдүйдээ итгэлтэй, аз жаргалтай амьдрах боломжтой. Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн мөрөөдөж, хүсэж шахаж шаардаж байна. Монголын төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй.

Миний бие Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, монгол хүн байгалийн баялгийн эзэн байхын төлөө төр засаг, ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэх болно

Би парламентын танхимд шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэж хэлж байсан. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал зүйл бол хараат бус, шударга шүүх прокурорын байгууллагатай байх явдал. Ийм учраас хууль шүүхийн шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөө рүү шилжүүлэн атгадаг, гэмгүй хүмүүсийг яллан шийтгэдэг, зохиомол хэрэг үүсгэж ард иргэдийг тамлан зовоодог, улс төр эдийн засгийн зорилгоор хэргийг завхруулдаг зэрэг өнөөгийн ёс бус үйлдлийг таслан зогсоож, зөвхөн хуульд захирагдан ажиллах хараат бус хууль, шүүхийн байгууллагыг бий болгохын төлөө хүчин зүтгэх болно. Үүнээс л шударга ёс эхлэх учиртай.

Мөн монгол хүн байгалийн баялгаа адил тэгш хүртэх нь шударга ёсны тэмцлийн нэг зарчим. Сүүлийн жилүүдэд шударга ёсны төлөө явуулсан тэмцлийн үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан Эрдэнэт үйлдвэр, Багануур, Асгат, Бор-Өндөр, Тост, Тосонбумын орд, Ноён уул зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэрийн газраас ард түмний мэдэлд эргүүлэн авлаа. Үүний үр дүнд ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж, айл өрх аж ахуйн нэгжүүдийг тог цахилгаан, дулааны зардлыг төрөөс хариуцаж, сайн түлшний үнийг 75 хувиар бууруулж, хүүхдийн мөнгийг 100 мянган болгон нэмж, иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэгийг олголоо. Энэ бүхэн монгол хүн байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн болж байгаагийн эхлэл боллоо.

Энэ бүхэн шударга ёсны төлөө хийсэн тэмцлийн үр дүн байлаа. Цаашид Дубайн гэрээг цуцалж Оюу толгойн гэрээг шинэчлэн сайжруулж, Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно.

Миний бие Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, монгол хүн байгалийн баялгийн эзэн байхын төлөө төр засаг, ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэх болно” гэв.

Холбоотой мэдээ

Х.Баттулга: Монгол ялагдаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга Төв талбайд өлсгөлөн зарлаад буй АН-ын гишүүдтэй очиж, уулзан байр суурийг нь

2021-05-07

Өлсгөлөн зарлаж буй гишүүдийг салхины хаалт, хучлага, халуун ус уух боломж зэргээр хангахыг ХЭҮК-оос шаардлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүд 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарл

2021-05-07

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталса

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль