Хайранд адгах нь улам их бэрхшээл үүсгэдэг

2021-05-02 Зөвлөгөө 0

 


Хүний амьдралыг гурван хэсэгт хувааж болно: Өглөөний хоол, үдийн хоол, оройн хоол гэсэн. Өглөө хоол, цайгаа хүртээгүй бол үд болоход чи өлсөж цангана. Үдийн хоолоо алгасах юм бол орой бараг галзуурах шахна. Хайр бол хоол лугаа адил. Тийм учраас би амьдралыг өглөө, үд, оройн хоолоор зүйрлэж байгаа юм. Хайр бол сүнсний хоол.

Нялх хүүхэд ээжийнхээ мөөмийг хөхөхдөө хоёр зүйлийг хүртдэг. Сүү түүний биерүү орно, хайр түүний сүнс рүү нэвчинэ. Сүү бие шиг үзэгдэх зүйл бол хайр сүнс шиг үл үзэгдэх зүйл. Хэрэв хүүхэд өглөөний хоолоо зүй ёсоор хүртэж чадаагүй бол үд болоход, өөрөөр хэлбэл идэр насандаа хайрын асар их ангааг мэдэрч, тэсгэлгүй загнах болно. Хайранд адгах нь улам их бэрхшээл үүсгэдэг. Учир нь, хайр алгуур аясаараа ургадаг учир хүлцэл тэвчээр хэрэгтэй. Хэдий чинээ адгаж яарна, төдий чинээ алдах боломж өснө.

Өөрийгөө болон бусдыг ажиглаж байсан уу? Хайраар цангаж яарсан хүмүүс үргэлж алдаж зовдог. Өөрсдийг нь хангаж цатгах хэн ч үгүйг мэдэрдэг. Үнэндээ тэдний ээж болох хүн олддоггүй хэрэг. Эх, үрийн харилцаанд бол нялх үрээс эх нь горилох юмгүй. Үр авахаас биш өгөхийг мэдэхгүй. Сайндаа л тэр ээжийгээ харж инээнэ. Өөр юу хийж чадах вэ? Ээж нь л түүнд өгч, хүүхэд түүнийг хүлээн авч байх учиртай.

Хэрэв амьдралын өглөөгүүр энэ боломжоо алдах аваас өөрийн ээж шиг байх эмэгтэйг чи хайсаар явна. Гэтэл эмэгтэй хүн амраг хайртнаа л хайдгаас биш, хүү хайж явдаггүй. Үүнээс болж гачлан үүснэ.

АЙ ДАА, ЭНЭ ШҮҮ ДЭЭ номноос

 

Холбоотой мэдээ

“Жирэмслэхээр төлөвлөж буй хугацаанаасаа 2-3 долоо хоногийн өмнө вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байх нь зөв”

АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг жирэмсэн эхчүүд COVID-19-ий

2021-05-07

“Вакцины бүтэн тун авсан бол ямар ч үед PCR өгөх шаардлагагүй”

Дархлаа судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Г.Батбаатар ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцон,  вакц

2021-05-06

Эрч хүчтэй долоо хоногийн зурхай /05.03-05.10/

Энэ долоо хоногт орд хамаарахгүй хүн бүр ажил болон амьдрал дээрээ эрч хүчээр дүүрэн байх нь. Та б

2021-05-03

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль