Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байна

2021-05-03 Дэд онцлох 0

УОК-ын шийдвэрийн  дагуу энэ сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2,978 иргэнээ гадаадаас татан авах юм.

Хуваарийн дагуу өнөөдрийн байдлаар нийт хоёр удаагийн нислэгээр /БНСУ, Япон/  373 иргэн эх орондоо ирээд байна.

5 дугаар сарын 5-нд Сөүл-Улаанбаатар /транзит/

5 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар

5 дугаар сарын 11-нд Сөүл-Улаанбаатар

5 дугаар сарын 13-нд Сөүл-Улаанбаатар

5 дугаар сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар

5 дугаар сарын 15-нд Бусан-Улаанбаатар

5 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар

5 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар

5 дугаар сарын 21-нд Сөүл-Улаанбаатар /транзит/

5 дугаар сарын 26-нд Токио-Улаанбаатар

5 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар

5 дугаар сарын 27-нд Сөүл-Улаанбаатар

5 дугаар сарын 28-нд Истанбул-Улаанбаатар

5 дугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана.

Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсэж болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна.

Энэхүү хуваарь нь Ковид-19 цар тахлын тархалтаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөж болно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 2024 он хүртэл олгоно

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад хандан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын хэрэг

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль