Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй иргэнийг 250 мянган төгрөгөөр ТОРГОЖЭЭ

2021-05-04 Нийгэм 1

2019 оны арванхоёрдугаар сараас эхэлж дэгдсэн коронавирусийн цар тахлын улмаас Монгол Улс бараг хоёр жилийн турш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Эдгээр өдрүүдэд эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын алба хаагчид ард иргэдийнхээ эрүүл мэндийн манааг сахиж, нойр хоолгүй зүтгэж явна. Гэтэл үүний хажуугаар иргэд халдвар хамгааллын дүрмээ үл баримталж, хариуцлагагүй хандсаар байна. Хамгийн сүүлд гэхэд хатуу хөл хорио тогтоочихсон байгаа энэ үед дасгал хийнэ хэмээн гадуур гарсан нэг иргэн цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас маргалдаж буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан. Тэгвэл тус иргэнд хариуцлага ногдуулсан байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг С гэгч нь 2021 оны тавдугаар сарын 01-ны 17.00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчиж явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу 250.000 төгрөгөөр торгосон байна.

Холбоотой мэдээ

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль