Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс олгоно

2021-05-03 Дэд онцлох 0

Тавдугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс олгох болсон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа албан ёсны фэйсбүүк хуудастаа мэдээлжээ.

Тэрбээр “Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы хариу арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын хүүхдийн мөнгөний олголтыг өнөөдрөөс тавихаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна.

Удахгүй мөн Хүүхдийн мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж шинээр хүүхдийн мөнгө олгох хүсэлтийн бүртгэлийг цахимаар явуулах боломжийг бүрдүүлнэ” хэмээн бичжээ.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сар бүрийн 20-нд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сард мөн сарын эхээр олгож байв.

Холбоотой мэдээ

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 2024 он хүртэл олгоно

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад хандан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын хэрэг

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль