Дэлхийн цуутай баян хосууд 27 жилийн дараа салах болсноо мэдэгдэв

2021-05-04 Дэлхийд 0

Дэлхийн хамгийн баян хосуудын нэг Билл болон Мелинда Гэйтс нар 27 жил хамт амьдарсны эцэст салах болсноо зарлажээ.

Мелиндаг 1987 онд Биллийн үүсгэн байгуулсан Майкрософт компанид ажиллаж эхлэхэд тэд танилцсан байна. Улмаар 1994 онд Хавайн Ланай аралд хуримлахдаа гадны хүн нэвтрүүлэхгүйн тулд орон нутгийн бүх нисдэг тэргийг түрээслэн авч байжээ.

Хос хоёр өнгөрсөн хугацаанд гурван хүүхэд төрүүлж өсгөж, Bill & Melinda Gates Foundation санг хамтран байгуулсан юм. Үүсгэн байгуулсан сан нь хүн төрөлхтнийг халдварт өвчнөөс салгах, хүүхдүүдийг вакцинжуулах үйлсэд олон тэрбумыг зарцуулсан байна.

Өнөөдрийн байдлаар Билл Гэйтс нь $124 тэрбумын хөрөнгөтэй, дэлхийн дөрөв дэх баянд тооцогдож байгааг Форбс сэтгүүл мэдээлжээ.

Тэрбээр хөрөнгөө 1970-аад онд үүсгэн байгуулсан Майкрософт компанийнхаа үйл ажиллагаанаас олсон юм. Өнөөдөр Майкрософт нь дэлхийн хамгийн том программ хангамжийн компанид тооцогддог.

“Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бид гурван хүүхэд төрүүлж, өсгөж, дэлхийн бүх хүмүүсийг эрүүл саруул, үр бүтээлтэй амьдруулахын төлөө ажилладаг санг байгууллаа. Бид нэг итгэл үнэмшилтэй байж, цаашид сандаа үргэлжлүүлэн ажиллах болно. Гэхдээ амьдралынхаа дараагийн үе шатанд бид нэг гэр бүлийн хос шиг амьдрах боломжгүй болсон гэж үзэж байна” гэж Билл, Мелинда нарын хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.

Билл Гэйтс өнгөрсөн онд Майкрософтын төлөөлөн удирдах зөвлөлийн албан тушаалаа хүлээлгэн өгч, хүмүүнлэгийн ажилд бүрэн төвлөрч ажиллах болсон юм.

Билл одоо 65 настай бол Мелинда 56 настай.

 

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

2 хоногийн дотор 200 мянган хүн олимпийг эсэргүүцэж, нэгдэв

Токиогийн олимпийг цуцлах онлайн гарын үсэг цуглуулах аян эрчийг аваад эхэлжээ. Change.org сайт

2021-05-07

Олимпод анх удаа трансжендер тамирчин оролцож магадгүй

Шинэ Зеландын хүндийг өргөлтийн тамирчин Лорел Хаббард олимпын наадамд оролцсон анхны трансжендер та

2021-05-07

Билл Гэйтс нийт $2.4 тэрбумын хөрөнгийг салж буй эхнэрийнхээ нэр дээр шилжүүлжээ

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс 27 жил хамт ам

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль